Search This Blog

Thursday, November 20, 2014

Хөх томруулах мэс засал хийсний дараа хөхүүлж болох уу?

Холбоо барих 
Утас :+82-70-7119-1381 +976-9831-2660 
Mэйл хаяг: grandps_mgl1@hotmail.com
Homepage: http://mn.grandsurgery.com/ 
(Та манай вебсайтын онлайн зөвөлгөөний булангаас өндөр нууцлалтайгаар зөвөлгөө авах боломжтой)

Хөхний мэс засал






▦ Хөх томруулах мэс заслын дараа хүүхэд хөхүүлж болдоггүй юм уу?

Хөхний мэс засал хийлгэхээр шийдсэн бүсгүйчүүд маань олон зүйлийг 
бодож үзэх хэрэгтэй болдог. Тэр дундаас хамгийн чухал нь хэзээ хийлгэх
вэ гэдэг асуудал байх гэж бодож байна. Ялангуяа хөхний мэс засал хий-
сэний дараа хүүхэд хөхүүлэхэд хүндрэл учирч болзошгүй гэж бодон мэс 
заслаа хүнтэй сууж, хүүхэд гаргасаныхаа дараа хийлгэе гэж боддог бүс-
гүйчүүд ч их байдаг. Гэвч хүүхэд хөхүүлнэ гээд заавал хөх томруулах мэс
заслыг төрсөнийхөө дараа хийх шаардлагатай гэж үү?




▦ Хөх томруулах мэс засал хийлгэж байгаа тохиолдолд хүүхэд хөхүүлж болох эсэх?
 
Та хөхүүлж болох эсэх дээр бодлогошироод байгаа бол үүн дээр санаа зовохгүй байсан ч
болно. Хөх томруулах мэс заслаа заавал төрсөнийхөө дараа хийлгэхээр хойш тавих ч хэ-
рэггүй. Хөх томруулах мэс засал нь жирэмслэх, төрөх, хөхүүлэх зэрэгт огтхон ч нөлөө
үзүүлдэггүй. Учир нь хөх томруулах мэс засал хийх үед ашиглагддаг имплант буюу суул-
гацыг хөхөнд байрлуулахад сүүний булчирхай болон сүүний сувгийг огт хөнддөггүй. Тийм
учираас хөх томруулах мэс засал хийлгэсэн ч гэсэх санаа зоволтгүй хүүхдээ хөхүүлж болно.
Мэс заслын үр дүн л асуудалгүй бол хөх томруулах мэс заслын дараа хүүхэд хөхүүлэхэд 
ямар ч төвөг учирдаггүй. 

Мэс заслын өмнө

Мэс заслын дараа

▦ Тэгвэл хөх томруулах мэс засал хийлгэхэд хүүхэд хөхүүлж болох эсэхээс чухал зүйл нь?
 
Хүүхдээ хөхүүлж болох эсэхээс болоод мэс засал хийлгэхээ
хойш тавиад байгаа бол үүнд огтхон ч санаа зовох хэрэггүй.
Төрсөнийхөө өмнө эсвэл дараа хийх нь хөхний мэс засалд том
нөлөө үзүүлдэггүй. Харин хэр туршлагатай эмчээр хийлгэх, 
өөрийн биед тохирох имплант болон мэс заслын аргыг сонгох
нь хамгийн чухал юм шүү. Мөн өөрийн биеийн хэмжээ болон
галбирыг тодорхой мэдэх хэрэгтэй. 
 
 

▦ Хөхүүлэхэд нөлөө үзүүлдэг мэс засал бол хөх багасгах мэс засал

Ихэнх хүмүүс хөх томруулах мэс засал нь хүүхэд хөхүүлэхэд хамгийн их нөлөө
үзүүлнэ гэж боддог байх. Гэвч үнэндээ бол хүүхэд хөхүүлж болох эсэхтэй 
хамгийн холбоотой мэс засал бол хөх жижигрүүлэх мэс засал юм. Хөх жижг-
рүүлэх мэс засал нь томруулахтай эсэргээр хөхний зөөлөн эдээс тайрч авдаг.
Тийм учираас мэс заслын явц болон мэс заслын аргаас шалтгаалаад мөн хөх-
ний хэмжээнээс шалтгаалаад сүүний булчирхай болон сувгийг хөндөх шаард-
лага гарч болдог. Мэдээж хөх багасгах мэс заслын дараа бүгд хөхүүлж болох-
гүй гэсэн үг биш. 

Хөх томруулах мэс засал хийлгэхийг хүсч байгаа ч дараа нь хүүхэд
хөхүүлэхэд хүндрэл учирахвий гэж бодоод мэс заслаа хойшлуулаад
байгаа бүсгүйчүүд байвал санаа зоволгүйгээр хүссэн зүйлээ биелүү-
лээрэй. 

No comments:

Post a Comment