Search This Blog

Sunday, January 25, 2015

Эссэн тараг нүүрний сэвх толбыг бүдгэрүүлдэг

Эссэн тараг нүүрний сэвх толбыг бүдгэрүүлдэг
2014 оны 11 сарын 8
Эссэн тараг: Эссэн таргийг нүүрэндээ түрхэж дээр нь өргөст хэмх нимгэн зүсэн тавьж 10-15 минут болоод угаана. Энэ нь мөн сэвх толбо бүдгэрүүлж арьсийг чийглэг зөөлөн болгох үйлчилгээ үзүүлнэ.
Төмсний маск: Дунд зэргийн хэмжээтэй 3 ширхэг төмсийг хальстай нь чанаж болгосны дараа хальснаас нь салгаж 2 цайны халбага сүү хийж холино. Үүн дээрээ 2 зүсэм лимоны шүүс хийн хольж маск бэлэн болно. Нэг удаагийн сальфетикан маск нүүрэндээ тавьж дээр нь уг бэлдсэн маскаа түрхэн 10-15 минутын дараа бүлээн усаар угаана. Энэхүү маск нь сэвх толбо болон цагаан батганы эсрэг үйлчилгээтэй.
Луувангийн маск: 1 ширхэг дунд зэргийн лууванг ногоо үрэгчийн хамгийн жижиг хэсгээр нь үрж дээр нь 2 зүсэм лемоны шүүс хийж холино. Нүүрэн дээрээ марло тавьж дээр нь бэлдсэн маскаа түрхэж 7-8 минутын дараа хүйтэн усаар угаана. Энэ маск нь мөн сэвх толбо болон хар батганы эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

эх сурвалж: http://www.emegteichuud.mn/content/57981.shtml

No comments:

Post a Comment