Search This Blog

Sunday, March 15, 2015

Өөх соруулах мэс засал хийлгээд жин хасагддаг уу?


 Өөх соруулах мэс засал хийлгээд жинг хасагддаг уу? 
Тэр бол худлаа! Гранд гоо сайхны эмнэлэг.
uuh

Бүсгүйчүүд бүрийн хамгийн хэцүү даалгавар бол жин барих гэдэгтэй
маргах хүй байхгүй бизээ. Дасгал хийе гэхээр цаг байхгүй, хоолны
дэглэм барья гэхээр хэцүү байдаг. Тийм ч болохоор олон бүсгүйчүүд
жин хасах аргаар өөх соруулах мэс заслыг боддог. Гэвч өөх соруулах
мэс засал нь сендвичний хавчуурга шиг жин хасахад туслах зүйл юм.
Хавчуурга дангаараа сендвич болж чаддаггүй шиг зөвхөн өөх соруулах
мэс заслаар их хэмжээний жин хаяна гэдэг хэцүү. Учир нь өөх соруулах
мэс заслаар хасч болох жингийн хэмжээ хязгаартай байдаг.
uuh2
▦ Яагаад өөх соруулах мэс заслаар жин хасагддаггүй гэж?
Өөх соруулах мэс засал хийхэд нэг удаад тодорхой хэдэн
литрээс дээш хэмжээгээр соруулж болдоггүй. Энэ нь
үйлчлүүлэгчийн аюулгүй байдал болон эрүүл мэндэд
хохирол учруулахааргүй хэмжээнд тогтоогдсон байдаг
хэмжээ юм. Ихэвчлэн нэг удаагийн соруулалтаар 5 литр
орчим өөх соруулж болдог ба энэ нь жингээр тооцвол 2-3
кг-с хэтэрдэггүй.
uuh3
Үнэндээ 2-3 кг хаяхын тулд хэдий зөв арга биш ч гэсэн
2 хоног хоолоо хасахад л болдог. Тэгвэл үүнээс их хэмжээний
өөхийг соруулах боломжгүй гэж үү? Болох нь болдог. Өөхийг
их хэмжээгээр соруулж болох хэмжээ нь 10 литрээс ихгүй байх
ёстой байдаг. Энэ нь 4-5кг орчим л болно. Энэ нь өөх
соруулах мэс заслаар жин хасах боломжтой хязгаар юм.
uuh4
Үүнээс гадна өөх соруулах мэс засал хийлээ гээд мэс заслын маргааш
шууд л гоолиг болчихдоггүй. Өөх соруулсны дараа багадаа 3 сар
зориулалтын даруулга зүүж хаван буухыг хүлээх шаардлагатай. Мэс
заслын дараа 1, 2 сар өнгөрч байж сая нэг мэс заслын үр дүн харагдаж
эхлэдэг. Тэгвэл бид 1 сарын турш хоолоо бага зэрэг багасгаад жоохон
л дасгал хийхэд 2-3 кг-г хангалттай хасч чадахгүй гэж үү?
uuh5
​▦ Жин хасагдахгүй юм бол яагаад заавал өөх соруулах мэс засал хийлгэх хэрэгтэй гэж?
Тэгвэл хүмүүс яагаад өөх соруулах мэс засал хийлгэдэг юм бол? Яагаад
гэвэл өөх соруулах мэс заслаар биеийн галбирыг засч болдог учраас л
тэр. Жин хаслаа гээд зарим нэг хэсгийн өөх тийм ч амархан арилдаггүй
шүү дээ. Жишээлбэл гуяны дотор тал, нуруу гэх мэт хэсгийн өөхнүүд яаж
ч хичээгээд арилхад маш хэцүү байдаг.
Яг энэ үед өөх соруулах мэс засал үр ашгаа өгдөг. Тодорхой хэмжээнд
жингээ хассан ч аль нэг хэсгийн өөх огт арилахгүй байх үед хуримтлагд
сан өөхийг соруулж биеийн галбирыг засч өгдөг.  Булцайж гарч ирээгүй
жигд гоолиг биетэй болох амархан биш болохоор бүсгүйчүүд хамгийн
хялбар арга болох өөх соруулах мэс заслыг сонгодог.
uuh6
Тийм болохоор өөх соруулах мэс засал нь жин хасах мэс засал биш.
Хэрвээ та жингээ хасахыг хүсвэл өөх соруулах мэс засал таньд өгөх
хариулт биш юм шүү. Харин биеийн галбираа засахыг хүссэн бол
өөх соруулах мэс засал таньд маш өндөр үр дүнг өгөх болно гэж хэл-
мээр байна.
Орчин үед зөвхөн биеийн өөх ч биш нүүрний, эрүүний өөхийг ч өөх
соруулах мэс заслаар арилгаж болдог болсон шүү.
uuh7
uuh8
​ ▦ Өөх соруулах мэс заслын дараа дахин таргалалт? Дэглэмээ зөв барихгүй бол ойлгомжтой
Өөх соруулах мэс засал нь зөв ашиглаж чадвал маш үр дүнтэй мэс
засал боловч зөвхөн мэс засалд итгээд дасгал болон хоолны дэглэм
огт барихгүй бол юу ч биш болно. Өөх соруулах мэс засал хийлгэж,
даруулга өмсөж хэдэн долоо хонгийн турш зовж зовж гоолиг биетэй
болчихоод буцаад таргалчихвал? Ямар ч урамгүй шүү дээ. Тийм учраас
өөх соруулах мэс засал хийлгэхээр шийдсэн бол зөвхөн мэс засал
хийлгэх талаар биш мэс заслын дараа ямар дэглэм барих талаараа
төлөвлөгөө зохиогоод илүү үр дүнтэйгээр санасандаа хүрээрэй.
uuh9

Энэхүү мэдээллийг Гранд гоо сайхны эмнэлгээс бэлтгэв.
Илүү дэлгэрэнүй мэдээллийг манай вэбсайт/энд дарна уу/аас авна уу.
Та хүсвэл манай онлайн зөвлөгөөний хуудсаас өндөр нууцлалтайгаар 1:1 зөвлөгөө авах боломжтой. /энд дарна уу/
Манай хаяг : Сөүл хот Каннам дүүрэг Шинса хороолол 514-16
Шинса метроны буудлын 8-р гарц
Холбоо барих утас : +976-9831-2660, +82-70-7119-1381
И- мэйл хаяг : grandps_mgl1@hotmail.com
Веб сайт : mn.grandsurgery.com

No comments:

Post a Comment