Search This Blog

Thursday, May 21, 2015

ДАВХРААНЫ ХИЙХ АРГУУД

Давхарааны мэс заслын аргачилалууд

 Төгс нүдний хэлбэр ямар байх ёстой вэ?
 제목 없음.PNG
1.Нүд болон нүд хоорондын зай адилхан байх

2.Нүдний үзүүр нь нүдний дотор булангаас тэгш хөндлөн шугамаас 5 градус орчим өндөр байрлах бөгөөд давхараа нь 1-1.5мм өндөр байх

3.Хөмсөгний үзүүр, нүдний үзүүр, хамрын угалз нэг шугамд байрлах

Давхараныы мэс заслын аргачилал нь ерөнхийдөө 3 төрөл байдаг. Эдгээрт :
1.Зүсэлттэй арга
2.Хагас зүсэлттэй арга
3.Зүсэлтгүй арга гэх мэт аргууд багтдаг.

Эдгээр мэс заслын аргуудын тухай тайлбарлавал :

1.Зүсэлттэй арга
Зүсэлттэй арга нь нүдний дээд зовхины илүүдэл өөх, булчин болон сул арьсыг тайрч авах, нүдийг нээхэд шаардлагатай өргөгч булчинг өргөх гэх мэт давхараанаас гадна нүдний дээд зовхитой холбоотой дайвар асуудлуудыг бүрэн шийдвэрлэх боломжтой мэс заслын арга юм. Тиймээс энэхүү мэс заслын арга нь нүдний өөх ихтэй, зовхины өргөгч булчин сул, зовхи унжисан мөн зовхины арьс зузаан хүмүүст хамгийн тохиромжтой байдаг. Тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалан мэс заслын дараа зүсэлт хийсэн хэсэгт сорви үүсэх магадлалтай байдаг нь зүсэлттэй давхарааны мэс заслын сул тал юм.
Ихэнх тохиолдолд мэс заслаас 7 хонгийн дараа оёдолыг авдаг.

Мэс заслын аргачилал нь :
nud.PNG nud1.PNGnud2.PNG
1.Мэс заслын өмнө тухайн хүнд тохирох давхарааны хэлбэр болон гүнг тодорхойлон зовхинд тэмдэглэгээ хийнэ.
2.Тэмдэглэгээ хийсэн хэсэгт зүсэлт хийн тохиромжтой хэмжээний арьсыг тайрч авна.
/ Шаардлагатай бол зовхины өргөгч булчинг татахилүүдэл өөх болон булчингаас тайрах гэх мэт нэмэлт арга хэмжээг авна.  /                     
3.Арьс болон дээд зовхины булчинг холбож өгсөний дараа зүсэлт хийсэн хэсгийг битүүлэн оёно.


2.Хагас зүсэлттэй арга
Энэ мэс заслын арга нь бүтэн зүсэлттэй мэс засалтай харьцуулахад сорви үүсэх магадлал илүү бага байдаг. Энэхүү мэс заслын арга нь зүсэлттэй мэс засал болон зүсэлтгүй мэс заслын аргуудын давуу талыг өөртөө агуулдаг. Хагас зүсэлттэй аргаар мэс засал хийсэн тохиолдолд ихэвчилэн мэс заслын дараа 5 дахь хоног дээр оёдолыг авдаг.

Мэс заслын аргачилал нь :
부분1.PNG 부분2.PNG부분3.PNG
1.Мэс заслын өмнө тухайн хүнд тохирох давхарааны хэлбэр болон гүнг тодорхойлон зовхинд тэмдэглэгээ хийнэ.
2.Дээд зовхины 2 талын үзүүрт маш бага хэмжээний/1-2 мм/ зүсэлт хийн хэрэгцээгүй өөх эсвэл булчингаас тайрч авна
3.Зүсэлт хийсэн хэсгийг битүүлж оёх ба 2 үзүүрийн хоорондох зайд оёдол тавьж давхарааны зураасыг үүсгэнэ.


3.Зүсэлтгүй арга
Энэхүү мэс заслын арга нь ямар ч зүсэлт хийлгүйгээр давхарааны зураас үүсгэдэг мэс засал бөгөөд мэс заслын дараах хаван болон хөхрөлт хамгийн бага байдаг. Зүсэлтгүй аргаар хийсэн давахараа урд дурьдсан мэс заслын аргуудтай харьцуулахад хамгийн төрлөхийн мэт болж чаддаг арга юм. Энэхүү мэс заслын арга нь зузаан зовхитой, зовхины өргөгч булчин сул хүмүүст тохиоромжгүй байдаг. Мэс засал хийсэний дараа 3 дахь хоног дээр оёдолыг авдаг тул бусад төрлийн мэс заслуудтай харьцуулахад илүү хөнгөн байдаг.

Мэс заслын аргачилал нь :
매물1.PNG매물2.PNG매물3.PNG
1.Мэс заслын хүнд тохирох давхарааны хэлбэр болон гүнг тодорхойлон зовхинд тэмдэглэгээ хийнэ.
2.Тэмдэгэлээ хийсэн хэсгийг дагуулан 3-4 жижиг нүх гаргана.
3.Нүх гаргасан хэсгүүдээр дамжуулан зовхины арьс болон булчинг холбож оёно.       


Давхарааны мэс засал хийлгэхээр төлөвлөж буй уншигчидадаа зориулан давхарааны мэс заслын тухай товч танилцуулалаа. Миний бичсэн зүйлийг анхааран уншсан та бүхэндээ баярлалаа

Зөвлөгөө авах утас: 82-10-8743-6757 , 9831-2660
И-мэйл хаяг: grandps_mgl1@yahoo.com

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛИЙГ ДАРААХ ВЕБСАЙТНААС АВНА УУ

Friday, May 15, 2015

НҮҮРЭНД ӨӨХ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСАЛ

Нүүрэнд өөх шилжүүлэн суулгах
Дахиж уусч алга болдоггүй өөх шилжүүлэн суулгалт нь хамгийн оновчтой сонголт.
Өөх шилжүүлэх суулгах мэс заслын шинэ үе шат болох “үүдэл эсэн өөх шилжүүлэн суулгах мэс засал”.
Грандын өөх шилжүүлэн суулгах мэс засал нь зөвхөн эрүүл өөх болон үүдэл эсийг тусгаарлан авч суулгадаг тул бусад энгийн өөх суулгах мэс заслыг бодвол өөх суурьших нь сайн байдаг.
Үүдлийн эсэн өөх суулгах мэс засал нь уусч арилдаггүйгээрээ бусдаас ялгаатай бөгөөд цаг хугацаа өнгөрсөн ч өөрийн юм шиг хэлбэрээ сайн хадгалж чаддгаараа онцлог юм.
Өөрийн биет байгаа эрүүл, залуу эсүүдийг ашиглан хүний биед хор нөлөөгүй аюулгүй бөгөөд удаан үр дүнгээ хадгалдаг Грандын үүдэл эсэн өөх суулгах мэс засал .

uuh 4.JPG

uuh shiljuulen suulgah2.JPG





Өөх суулгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу?http://mn.grandsurgery.com/autonomous-fat-graft/


Бидэнтэй холбоо барих
Утасны дугаар : 070-7119-1381 /Солонгосоос/
                             9831-2660 /Монголоос/
Имэйл хаяг grandps_mgl1@hotmail.com