Давхарааны мэс заслын аргачилалууд
Төгс нүдний хэлбэр ямар байх ёстой вэ?
1.Нүд болон нүд хоорондын зай адилхан байх
2.Нүдний үзүүр нь нүдний дотор булангаас тэгш хөндлөн шугамаас 5 градус орчим өндөр байрлах бөгөөд давхараа нь 1-1.5мм өндөр байх
3.Хөмсөгний үзүүр, нүдний үзүүр, хамрын угалз нэг шугамд байрлах
Давхараныы мэс заслын аргачилал нь ерөнхийдөө 3 төрөл байдаг. Эдгээрт :
1.Зүсэлттэй арга
2.Хагас зүсэлттэй арга
3.Зүсэлтгүй арга гэх мэт аргууд багтдаг.
Эдгээр мэс заслын аргуудын тухай тайлбарлавал :
1.Зүсэлттэй арга
Зүсэлттэй арга нь нүдний дээд зовхины илүүдэл өөх, булчин болон сул арьсыг тайрч авах, нүдийг нээхэд шаардлагатай өргөгч булчинг өргөх гэх мэт давхараанаас гадна нүдний дээд зовхитой холбоотой дайвар асуудлуудыг бүрэн шийдвэрлэх боломжтой мэс заслын арга юм. Тиймээс энэхүү мэс заслын арга нь нүдний өөх ихтэй, зовхины өргөгч булчин сул, зовхи унжисан мөн зовхины арьс зузаан хүмүүст хамгийн тохиромжтой байдаг. Тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалан мэс заслын дараа зүсэлт хийсэн хэсэгт сорви үүсэх магадлалтай байдаг нь зүсэлттэй давхарааны мэс заслын сул тал юм.
Ихэнх тохиолдолд мэс заслаас 7 хонгийн дараа оёдолыг авдаг.
Мэс заслын аргачилал нь :
1.Мэс заслын өмнө тухайн хүнд тохирох давхарааны хэлбэр болон гүнг тодорхойлон зовхинд тэмдэглэгээ хийнэ.
2.Тэмдэглэгээ хийсэн хэсэгт зүсэлт хийн тохиромжтой хэмжээний арьсыг тайрч авна.
/ Шаардлагатай бол зовхины өргөгч булчинг татах, илүүдэл өөх болон булчингаас тайрах гэх мэт нэмэлт арга хэмжээг авна. /
3.Арьс болон дээд зовхины булчинг холбож өгсөний дараа зүсэлт хийсэн хэсгийг битүүлэн оёно.
2.Хагас зүсэлттэй арга
Энэ мэс заслын арга нь бүтэн зүсэлттэй мэс засалтай харьцуулахад сорви үүсэх магадлал илүү бага байдаг. Энэхүү мэс заслын арга нь зүсэлттэй мэс засал болон зүсэлтгүй мэс заслын аргуудын давуу талыг өөртөө агуулдаг. Хагас зүсэлттэй аргаар мэс засал хийсэн тохиолдолд ихэвчилэн мэс заслын дараа 5 дахь хоног дээр оёдолыг авдаг.
Мэс заслын аргачилал нь :
1.Мэс заслын өмнө тухайн хүнд тохирох давхарааны хэлбэр болон гүнг тодорхойлон зовхинд тэмдэглэгээ хийнэ.
2.Дээд зовхины 2 талын үзүүрт маш бага хэмжээний/1-2 мм/ зүсэлт хийн хэрэгцээгүй өөх эсвэл булчингаас тайрч авна
3.Зүсэлт хийсэн хэсгийг битүүлж оёх ба 2 үзүүрийн хоорондох зайд оёдол тавьж давхарааны зураасыг үүсгэнэ.
3.Зүсэлтгүй арга
Энэхүү мэс заслын арга нь ямар ч зүсэлт хийлгүйгээр давхарааны зураас үүсгэдэг мэс засал бөгөөд мэс заслын дараах хаван болон хөхрөлт хамгийн бага байдаг. Зүсэлтгүй аргаар хийсэн давахараа урд дурьдсан мэс заслын аргуудтай харьцуулахад хамгийн төрлөхийн мэт болж чаддаг арга юм. Энэхүү мэс заслын арга нь зузаан зовхитой, зовхины өргөгч булчин сул хүмүүст тохиоромжгүй байдаг. Мэс засал хийсэний дараа 3 дахь хоног дээр оёдолыг авдаг тул бусад төрлийн мэс заслуудтай харьцуулахад илүү хөнгөн байдаг.
Мэс заслын аргачилал нь :
1.Мэс заслын хүнд тохирох давхарааны хэлбэр болон гүнг тодорхойлон зовхинд тэмдэглэгээ хийнэ.
2.Тэмдэгэлээ хийсэн хэсгийг дагуулан 3-4 жижиг нүх гаргана.
3.Нүх гаргасан хэсгүүдээр дамжуулан зовхины арьс болон булчинг холбож оёно.
Давхарааны мэс засал хийлгэхээр төлөвлөж буй уншигчидадаа зориулан давхарааны мэс заслын тухай товч танилцуулалаа. Миний бичсэн зүйлийг анхааран уншсан та бүхэндээ баярлалаа
Зөвлөгөө авах утас: 82-10-8743-6757 , 9831-2660
И-мэйл хаяг: grandps_mgl1@yahoo.com
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛИЙГ ДАРААХ ВЕБСАЙТНААС АВНА УУ
Homepage: http://mn.grandsurgery.com/
No comments:
Post a Comment