ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ
2. Цээжний булчингийн доор байрлуулахИмплантыг цээжний их булчингийн доор байруулдаг арга нь сүүний булчирхай жижигтэй, туранхай биетэй хүмүүст илүү тохиромжтой байдаг. Ийм тохиолдолд инплантыг цээжний булчингаар бүрэн хучиж өгсөнөөр хөх өөрийн мэт харагдаж чаддаг. Инплантыг булчингийн доор байрлуулах тохиолдолд мэс заслын дараах сөрөг нөлөө үүсэх магадлал бусад аргатай харьцуулахад бага байдаг.Түүнчилэн сүүний сувагт нөлөө үзүүлдэггүй тул мэс заслын дараа маммограф, хөхний эсийн шинжилгээ гэх мэт оношлогоо, шинжилгээ хийхэд саад учирдаггүй ба инплант гэмтэх аюул ч бага байдаг. Хөх унжисан тохиолдолд инплантыг булчингийн доор байрлуулвал цээжний дээд хэсэгт инплант, доод хэсэгт нь хөхний унжисан зөөлөн эд тэр чигтээ үлдсэнээр хөх таслагдаж харагддаг. Мөн булингийн дасгал хийдэг, цээжний булчин их хөгжисөн тохиолдолд энэхүү аргыг ашиглавал хөхний хэлбэр натураль биш харагддаг.Энэ аргыг ашиглан хөх томруулах мэс засал хийсэний дараа булчин их хэмжээгээр агшихад инплантын хэлбэр өөрчилөгдөх, 2 хөхний хэлбэр өөр болох гэх мэт сөрөг нөлөө үүсэх магадлалтай байдаг. Мөн мэс заслын дараах өвдөлт нь булчингийн дээр байрлуулах аргыг бодох илүү их байдаг.
3. BI-LOCAL хэлбэрээр байрлуулахBI-LOCAL арга нь имплантын дээд хэсгийг цээжний их булчингийн доор, доод хэсгийг сүүний булчирхайн доор байхаар байрлуулдаг мэс заслын арга бөгөөд дээр дурьдсан 2 аргын давуу талуудыг нэг дор агуулсан байдаг.Энэхүү аргыг ашиглан мэс засал хийсэний дараа хөхний доод хэсгийн хэлбэр маш натураль болдогоос гадна хөхний унжилт засардаг. Мөн цээжний булчингийн агшилтаас болж имплантын хэлбэр өөрчилөгдөх үзэгдэл гардаггүй.
Имплант сонгох 1. Гелэн имплантКохисив гел-р хийсэн имплант нь 2007 онд Америкын FDA зөвшөөрөлийг авсан бөгөөд ердийн гелэн имплантын сайжруулсан хэлбэр юм. Кохисив гел нь барьцалдах чадвар сайтай байдаг тул имплант гэмтсэн ч хэлбэрээ алдалгүйгээр барьж байдаг. Мөн гелэн имплант нь шингэн имплантыг бодоход мэдрэгдэх мэдрэмж болон мэс заслын дараах хөхний хэлбэр илүү төрлөхийн мэт болж чаддаг. Кохисив гел нь хүний биед шингэдэггүй гэдэг нь батлагдсан байдаг бөгөөд олон улсад хамгийн их хэмжээгээр ашигладдаг болно. Имплантын хэлбэр- Гөлгөр гадаргуутай бөөрөнхий имплант
- Барзгар гадарггутай бөөрөнхий импалнт
- Барзгар гадаргуутай усны дусал хэлбэрийн имплант
2. Шингэн имплантДавсны уусмал ашигласан шингэн имплант нь гелэн имплант үүсэхээс өмнө Америкын FDA зөвшөөрлийн доор их хэмжээгээр ашигладдаг байсан боловч гелэн имплант гарч ирсэнээс хойш мэс засалд ашиглагдах хэмжээ нь бага болсон.
Зүсэлт хийх байрлал 1. Хөхний доод хэсэгт зүсэхХөхний доод хэсэгт зүсэлт хийхэд имплантыг ямар ч байрлалд суулгахад хялбар байдаг бөгөөд 3-5см урттай зүсдэг.
2. Хөхний бор толбыг тойруулан зүсэхХөхний бор толбыг тойруулан 3-5 см орчим урттай U хэлбэрийн зүсэлт хийдэг. Имплантыг ямар ч байрлалд суулгахад амар байдаг. Хөхний бор толбо нь хэт жижиг бол энэ арга тохиромжгүй байдаг.
3. Суганд зүсэхСуганд 4-5 см орчин урттэй зүсэлт хийнэ. Сорви бараг харагддаггүй давуу талтай боловч зүсэлт хийсэн хэсэг болон имплант суулгах хэсэг хоорондын зай хэт хол байдаг тул мэс заслын явцад цус алдалт үүсвэл цусыг тогтооход хялбаргүй байдаг. Мөн 2 талын имплантын байрлал өөр болох магадлалтай.
4. Хүйсний ойролцоо зүсэхХүйсний ойр хавьд зүсэлт хийх бөгөөд үүгээрээ дамжуулан хөхөнд имплант байрлуулах зайг гаргадаг. Энэхүү зүсэлт нь зөвхөн шингэн имплант ашиглаж мэс засал хийж байгаа тохиолдолд ашиглагддаг.
Сөрөг нөлөө1. Бүрхүүл агшихХөхөнд суулгасан имплантын гадуур бүрхүүл үүсэх нь хэвийн үзэгдэл боловч маш цөөн тохиолдолд энэхүү бүрхүүл нь зузаарсанаас болж хөх хатуурах, хөхний хэлбэр өөрчилөгдөх, өвдөлт үүсэх гэх мэт сөрөг нөлөө үүсдэг. Бүрхүүлийн агшилт нь мэс засал хийсэнээс хойш 1 жилийн дотор эсвэл үүнээс хойш мэдэгдэж болдог. Бүрхүүлийн агшилт үүссэн тохиолдолд зайлшгүй давтан мэс засал хийх шаардлагатай байдаг.2. Имплант хөдлөхМэс заслын дараа хэсэг хугацааны дараа имплант хөдөлж анх байрлуулсан хэсгээсээ нүүх тохиолдол байдаг. Ихэнх тохиолдолд имплант суулгах зайг хэт том гаргасанаас эсвэл имплантын хүндийн жингээс болж үүсдэг бөгөөд мэс заслын аргаар эмчилнэ.3. Имплант хагарахУрд өмнө хөх томруулах мэс засалд ашиглагддаг байсан шингэн имплантын хувьд хагарахад мэдэгдэхүйцээр хөхний хэмжээ жижигэрч харагддаг. Гэвч орчин үед ихээр ашиглагдах болсон гелэн имплант нь хагарсан ч гаднаас нь хараад мэдэхэд хэцүү байдаг тул имплантын гэмтсэн эсэхийг мэдэхийн тулд MRI, CT, ЭХО шинжилгээ хийх шаардлагатай болдог.4. Маммограф зураг авалтад саад учирах хүндрэлШингэн болон гелэн имплантууд нь бүгд маммограф зураг авалтын үед цайрч харагддаг тул маммограф зурагт ананлиз хийхэд саад болох тохиолдол байдаг. Зураг авалтад хүндрэл үзүүлэх тохиолдол байдаг ч хөхөнд имплант хийлгэсэнээр хөхний хорт хавдар үүсэх шалтгаан болдоггүй.5. Үүнээс гадна маш цөөн тохиолдол буюу 1-2% -н магадлалтайгаар цус хурч хоргүй хавдар үүсгэх, үрэвсэл үүсэх гэх мэт сөрөг нөлөөнүүд илэрдэг.
Энэхүү мэдээлэлийг Гранд гоо сайхны эмнэлэгээс бэлтгэв.Илүү дэлгэрэнүй мэдээлэлийг манай вэбсайт/энд дарна уу/аас авна уу.Та хүсвэл манай онлайн зөвөлгөөний хуудасаас өндөр нууцлалтайгаар 1:1 зөвөлгөө авах боломжтой. /энд дарна уу/Манай хаяг : Сөүл хот Каннам дүүрэг Шинса хороолол 514-16Шинса метроны буудлын 8-р гарцХолбоо барих утас : +976-9831-2660, +82-10-8743-6757И- мэйл хаяг : grandps_mgl1@hotmail.com
No comments:
Post a Comment