Search This Blog

Sunday, December 21, 2014

Ажилд орохоор бэлдэж буй хүмүүсийн хийлгэдэг гоо сайхны мэс засал дунд "Нүдний мэс засал" нэгт оржээ.

Ажилд орохоор бэлдэж буй хүмүүсийн хийлгэдэг гоо сайхны мэс засал дунд "Нүдний мэс засал" нэгт оржээ.


  • Ажилд орохооор бэлдэж буй хүмүүсийн 10 хүн тутмын 3 нь гоо сайхны мэс засал хийлгэдэг. 
Ажилд орохын тулд хэрэгтэй оноо, сертификатуудын төлөө зүтгэн толгой өнгийлгөх завгүй байгаа оюутнуудад сүүлийн үед албан байгууллагууд ажилд орж буй залуусын гадаад төрхийг ч харгалзан үзэх болсныг үгүйсгэх аргагүй билээ. 
Тэгээд ч тэр үү ажилд орохоор бэлдэж байгаа залуусуудын дунд гоо сайхны мэс засал хийлгэхээр зэхэж байгаа хүмүүсийн тоо нэмэгдсэн. Нэгэн ажлын байрны сайтны явуулсан судалгаагаар 10 оюутан тутмын 3 нь ажилд орохын тулд гоо сайхны мэс засал хийлгэх бодолтой байгаа гэж гарчээ. Судалгаанд оролцсон 505 хүний дунд 30.5% нь гоо сайхны мэс засал хийлгэх бодолтой байгаа гэж хариулжээ. 
Энэ нь 2012 онд явуулсан судалгаатай харьцуулахад 3%-иар нэмэгдсэн баайна. 




  • Гоо сайхны мэс заслууд дундаас номер нэгт " нүдний мэс засал" 
Гоо сайхны мэс засал хийлгэхээр зэхэж буй залуусын 32% нь давхраа, дараагаар шүдний хэлбэр засах, хамрын мэс заслууд орсон байна. Арьс арчилгаа болон хамрын мэс засал нүдний дараагаар орсон нь гайхалтай. Энэхүү жагсаалтанд сэтгэлзүйн ямар байдал нөлөөлсөн бол? Мэдээж нүд хэмээх эрхтний өөрийн онцлог болон олон нийтийн радио телевиз нөлөөлсөн нь тодорхой. 
(Гранд гоо сайхны эмнэлгийн нүдний мэс засал хийлгэхээс өмнө)

  • Нүдний мэс заслыг голчилсон шалтгаан нь? 
Нүд нь бусдад хамгийн анхны сэтгэгдлийг үлдээдэг тул ажилд орохоор бэлдэж буй залуусын дунд нүдний мэс заслыг эхэнд үздэг. Ялангуяа давхрааны мэс засал чухал үүрэг гүйцэтгэнэ шүү дээ. Ажилд орох ярилцлагыг авч байгаа хүмүүсийг харахад нүд нь тод биш нойрмог харагдвал сайхан харагдахгүй байх нь ойлгомжтой. Ялангуяа хүүхэн харааг нь зовхи нь дарсан тохиолдолд нүд томруулж зовхины булчинг чангалж өгвөл линз зүүсэн юм шиг л цоглог гялалзсан нүдтэй харагдаж дүр төрх 180градусаар өөрчлөгддөг. 

нүдний гоо сайхны мэс заслын дараа-оёлттой давхраа болон нүдний булан сэтлэх хагалгаа

  • Шүдний хэлбэрийг засснаар нүүр бүхэлдээ өөрчлөгдөг үү 
Гоо сайхны мэс заслын тухай телевизийн шоу нэвтрүүлгүүдээр эрүү нүүр, шанааны мэс засал хийлгэснээр тухайн хүн өөр хүн мэт өөрчлөгдснийг хараад эрүү нүүрний мэс засал хийж драматикаар өөрчлөгдөхийг хүсэх хүмүүс олон байдаг. Түүнчлэн шүдний буруу хэлбэрээ засан нүүрнийхээ хэлбэрийг өөрчлөхийг хүсдэг ч хүмүүс цөөнгүй. 


 дээрх зурган дээрх шиг эрүү муруйлттай хүмүүс мэс засал хийлгэн үр дүнд хүрдэг. Энэхү модел нь Гранд гоо сайхны эмнэлэгт шанааны мэс засал хийлгэсэн болно. 


  • Нүдний булан сэтлэлт болон бондгордуу хацарны ид шид 
Нүд нь нүүрэнд ихээхэн өөрчлөлт оруулж өгдөг чухал хэсэг билээ. Зөвхөн давхраагаас гадна нүдний булан сэтлэлтийг хамтад нь хийж өгвөл хурц ширүүн харцыг зөөлөн болгож өөрчлөгдөх боломжтой. Мөн хацрандаа өөх хийлгэн бондгордуу болгож улам залуу, өхөөрдөм дүр төрхтэй болдог. Нүдний гоо сайхны мэс засал нь бусад мэс заслыг бодвол харьцангуй хөнгөн бөгөөд амархан эдгэдэг сайн талтай. Ихэнх нүдний мэс засал нь 7 хоноход эдгэдэг ба нүдний булан сэтэлсэн сорви 2 долоо хоноход арилдаг. 



  • Өргөн царайг мэс заслын бус аргаар өөрчлөх боломжтой. 
Дөрвөлжин эрүүтэй бол ботоксоор зөөлөн дулаан нүүрний хэлбэртэй болж болдог. Шүдээ чанга хазахад эрүүний хэсэгт баригдаж байгаа булчин томтой хүмүүст ялангуяа ботокс өндөр үр дүнтэй байдаг. Дөрвөлжин эрүүг багасгах зорилготой ботокс тариулснаар нүдэнд мэдэгдэм өөрчлөлт орж нарийхан харгаддаг. Ботокс нь 6 сарын дараа тайлагддаг тул буцаад хэвийн төрхөндөө орчихдог тул санаа зовох ч юмуу аюулгүй. 

Ажилд орохоор бэлдэж буй залуустаа амжилт хүсье. 


Энэхүү мэдээллийг Гранд гоо сайхны эмнэлгээс бэлтгэв.

Илүү дэлгэрэнүй мэдээллийг манай вэбсайт/энд дарна уу/аас авна уу.
Та хүсвэл манай онлайн зөвөлгөөний хуудасаас өндөр нууцлалтайгаар 1:1 зөвөлгөө авах боломжтой. /энд дарна уу/
Манай хаяг : Сөүл хот Каннам дүүрэг Шинса хороолол 514-16
Шинса метроны буудлын 8-р гарц
Холбоо барих утас : +976-9831-2660, 070-7119-1381
И- мэйл хаяг : grandps_mgl1@hotmail.com


No comments:

Post a Comment