Search This Blog

Thursday, May 21, 2015

ДАВХРААНЫ ХИЙХ АРГУУД

Давхарааны мэс заслын аргачилалууд

 Төгс нүдний хэлбэр ямар байх ёстой вэ?
 제목 없음.PNG
1.Нүд болон нүд хоорондын зай адилхан байх

2.Нүдний үзүүр нь нүдний дотор булангаас тэгш хөндлөн шугамаас 5 градус орчим өндөр байрлах бөгөөд давхараа нь 1-1.5мм өндөр байх

3.Хөмсөгний үзүүр, нүдний үзүүр, хамрын угалз нэг шугамд байрлах

Давхараныы мэс заслын аргачилал нь ерөнхийдөө 3 төрөл байдаг. Эдгээрт :
1.Зүсэлттэй арга
2.Хагас зүсэлттэй арга
3.Зүсэлтгүй арга гэх мэт аргууд багтдаг.

Эдгээр мэс заслын аргуудын тухай тайлбарлавал :

1.Зүсэлттэй арга
Зүсэлттэй арга нь нүдний дээд зовхины илүүдэл өөх, булчин болон сул арьсыг тайрч авах, нүдийг нээхэд шаардлагатай өргөгч булчинг өргөх гэх мэт давхараанаас гадна нүдний дээд зовхитой холбоотой дайвар асуудлуудыг бүрэн шийдвэрлэх боломжтой мэс заслын арга юм. Тиймээс энэхүү мэс заслын арга нь нүдний өөх ихтэй, зовхины өргөгч булчин сул, зовхи унжисан мөн зовхины арьс зузаан хүмүүст хамгийн тохиромжтой байдаг. Тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалан мэс заслын дараа зүсэлт хийсэн хэсэгт сорви үүсэх магадлалтай байдаг нь зүсэлттэй давхарааны мэс заслын сул тал юм.
Ихэнх тохиолдолд мэс заслаас 7 хонгийн дараа оёдолыг авдаг.

Мэс заслын аргачилал нь :
nud.PNG nud1.PNGnud2.PNG
1.Мэс заслын өмнө тухайн хүнд тохирох давхарааны хэлбэр болон гүнг тодорхойлон зовхинд тэмдэглэгээ хийнэ.
2.Тэмдэглэгээ хийсэн хэсэгт зүсэлт хийн тохиромжтой хэмжээний арьсыг тайрч авна.
/ Шаардлагатай бол зовхины өргөгч булчинг татахилүүдэл өөх болон булчингаас тайрах гэх мэт нэмэлт арга хэмжээг авна.  /                     
3.Арьс болон дээд зовхины булчинг холбож өгсөний дараа зүсэлт хийсэн хэсгийг битүүлэн оёно.


2.Хагас зүсэлттэй арга
Энэ мэс заслын арга нь бүтэн зүсэлттэй мэс засалтай харьцуулахад сорви үүсэх магадлал илүү бага байдаг. Энэхүү мэс заслын арга нь зүсэлттэй мэс засал болон зүсэлтгүй мэс заслын аргуудын давуу талыг өөртөө агуулдаг. Хагас зүсэлттэй аргаар мэс засал хийсэн тохиолдолд ихэвчилэн мэс заслын дараа 5 дахь хоног дээр оёдолыг авдаг.

Мэс заслын аргачилал нь :
부분1.PNG 부분2.PNG부분3.PNG
1.Мэс заслын өмнө тухайн хүнд тохирох давхарааны хэлбэр болон гүнг тодорхойлон зовхинд тэмдэглэгээ хийнэ.
2.Дээд зовхины 2 талын үзүүрт маш бага хэмжээний/1-2 мм/ зүсэлт хийн хэрэгцээгүй өөх эсвэл булчингаас тайрч авна
3.Зүсэлт хийсэн хэсгийг битүүлж оёх ба 2 үзүүрийн хоорондох зайд оёдол тавьж давхарааны зураасыг үүсгэнэ.


3.Зүсэлтгүй арга
Энэхүү мэс заслын арга нь ямар ч зүсэлт хийлгүйгээр давхарааны зураас үүсгэдэг мэс засал бөгөөд мэс заслын дараах хаван болон хөхрөлт хамгийн бага байдаг. Зүсэлтгүй аргаар хийсэн давахараа урд дурьдсан мэс заслын аргуудтай харьцуулахад хамгийн төрлөхийн мэт болж чаддаг арга юм. Энэхүү мэс заслын арга нь зузаан зовхитой, зовхины өргөгч булчин сул хүмүүст тохиоромжгүй байдаг. Мэс засал хийсэний дараа 3 дахь хоног дээр оёдолыг авдаг тул бусад төрлийн мэс заслуудтай харьцуулахад илүү хөнгөн байдаг.

Мэс заслын аргачилал нь :
매물1.PNG매물2.PNG매물3.PNG
1.Мэс заслын хүнд тохирох давхарааны хэлбэр болон гүнг тодорхойлон зовхинд тэмдэглэгээ хийнэ.
2.Тэмдэгэлээ хийсэн хэсгийг дагуулан 3-4 жижиг нүх гаргана.
3.Нүх гаргасан хэсгүүдээр дамжуулан зовхины арьс болон булчинг холбож оёно.       


Давхарааны мэс засал хийлгэхээр төлөвлөж буй уншигчидадаа зориулан давхарааны мэс заслын тухай товч танилцуулалаа. Миний бичсэн зүйлийг анхааран уншсан та бүхэндээ баярлалаа

Зөвлөгөө авах утас: 82-10-8743-6757 , 9831-2660
И-мэйл хаяг: grandps_mgl1@yahoo.com

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛИЙГ ДАРААХ ВЕБСАЙТНААС АВНА УУ

Friday, May 15, 2015

НҮҮРЭНД ӨӨХ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСАЛ

Нүүрэнд өөх шилжүүлэн суулгах
Дахиж уусч алга болдоггүй өөх шилжүүлэн суулгалт нь хамгийн оновчтой сонголт.
Өөх шилжүүлэх суулгах мэс заслын шинэ үе шат болох “үүдэл эсэн өөх шилжүүлэн суулгах мэс засал”.
Грандын өөх шилжүүлэн суулгах мэс засал нь зөвхөн эрүүл өөх болон үүдэл эсийг тусгаарлан авч суулгадаг тул бусад энгийн өөх суулгах мэс заслыг бодвол өөх суурьших нь сайн байдаг.
Үүдлийн эсэн өөх суулгах мэс засал нь уусч арилдаггүйгээрээ бусдаас ялгаатай бөгөөд цаг хугацаа өнгөрсөн ч өөрийн юм шиг хэлбэрээ сайн хадгалж чаддгаараа онцлог юм.
Өөрийн биет байгаа эрүүл, залуу эсүүдийг ашиглан хүний биед хор нөлөөгүй аюулгүй бөгөөд удаан үр дүнгээ хадгалдаг Грандын үүдэл эсэн өөх суулгах мэс засал .

uuh 4.JPG

uuh shiljuulen suulgah2.JPG





Өөх суулгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу?http://mn.grandsurgery.com/autonomous-fat-graft/


Бидэнтэй холбоо барих
Утасны дугаар : 070-7119-1381 /Солонгосоос/
                             9831-2660 /Монголоос/
Имэйл хаяг grandps_mgl1@hotmail.com



Wednesday, April 29, 2015

Суга цайруулах

СУГАНЫ ХАРАЛСАН ХЭСГИЙГ АРИЛГАХ

Untitled-2

Зарим бүсгүйчүүдийн суга биеийн бусад xэсгүүдээ бодвол илүү бараан өнгөтэй байдаг нь сэтгэл зовоодог. Иxэвчлэн бор арьстай эмэгтэйчүүдэд тоxиолддог боловч нөлөөлөx өөр xүчин зүйлүүд бий. Жишээ нь: Суганы үс xусаx, xөлс дарагч зэрэг xимийн гаралтай бүтээгдэxүүн иx xэрэглэx, арьс нөсөөжиx зэрэг. Гэxдээ суганы өнгийг цайруулаx олон арга байдаг. Гар доорx xүнсний ногоонуудаар байгалийн аргаар цайруулаx аргуудыг туршаад үзээрэй.
төмсТөмс Төмсөнд xүчтэй биш ч гэсэн цайруулаx бодис байдаг. Xоол xийx төмснөөсөө нэг xэрчмийг авч өдөр бүр 10 минут орчим үрээд бүлээн усаар зайлна. Тийм xурдан үр дүнг xараxгүй байж болоx ч таны арьсанд xэзээ ч xаршилж цочрооxгүй.
Cucumber and slices isolated over white background
Өргөст xэмx
Төмстэй нэгэн адилаар өргөст xэмxэнд цайруулаx бодис бий. Жижиглэж xэрчээд гарсан шүүсийг xөвөн марльд шингээж xагас цаг xавчиx юмуу арчина. Үр дүнг нэмэгдүүлэxийн тулд лемоны шүүстэй xольж болно.
126Xүнсний сода
Xүнсний содыг усаар үл ялиг норгож чийгтэй болгоод сугаа үрнэ. Xүнсний сода үxэжсэн арьсыг гуужуулж нүx сүвийг нээж өгснөөр цаанаас нь шинэ эрүүл арьс гарч ирэx явцыг түргэсгэж өгдөг. 2-3 минут үрсний дараа бүлээн усаар угаагаарай.
bizarre-hangover-cures-armpits-lemon
Лемон
Дээрx аргуудаас xамгийн xүчтэй бөгөөд шилдэг нь лемон юм. Лемонд цайруулаx бодисоос гадна бактерийн эсрэг болон үxэжсэн эд эсийг арилгаx xүчтэй олон бодис байдаг. Тийм учраас ганц суганы xар арилгаx биш өөр олон төрлийн гоо сайxны арганд лемоныг өргөн xэрэглэдэг. Зузаавтар xэрчсэн лемоноор сугаа арчиx юмуу шүүсийг нь цэвэр тарагтай xольж түрxээд 10 минут болоод угаана. Xэрэв арьсыг xуурайшуулж байвал чийгшүүлэгч тосоо түрxээрэй.

Гранд гоо сайхны эмнэлэг

Утас :+82-70-7119-1381 +976-9831-2660 
Mэйл хаяг: grandps_mgl1@hotmail.com
Homepage: http://mn.grandsurgery.com/
(Та манай вебсайтын онлайн зөвлөгөөний булангаас өндөр нууцлалтайгаар зөвлөгөө авах боломжтой)

Wednesday, April 22, 2015

Эрчүүд ч гэсэн гоо сайхандаа анхаарах цаг болсон !!

Залуучууд маань ч мөн охид бүсгүйчүүдээс дутахааргүй гадаад үзэмж, гоо сайхандаа анхаардаг болсон шүү дээ. 
Гоо сайхны мэс засал хийлгэхээр залуучууд ч мөн манай эмнэлэгт багагүй ханддаг. Залуу та ч гэсэн царайлаг бусдын нүдэнд сайхан харагдахаар өөрчлөгдөх боломжтой. 

eregte mes zasal 1.JPGeregte mes zasal.JPG 

Энэхүү мэдээллийг Гранд гоо сайхны эмнэлгээс бэлтгэв.
Илүү дэлгэрэнүй мэдээллийг манай вэбсайт/энд дарна уу/аас авна уу.
Та хүсвэл манай онлайн зөвлөгөөний хуудасаас өндөр нууцлалтайгаар 1:1 зөвлөгөө авах боломжтой. /энд дарна уу/
Манай хаяг : Сөүл хот Каннам дүүрэг Шинса хороолол 514-16
Шинса метроны буудлын 8-р гарц
Холбоо барих утас : +976-9831-2660, 070-7119-1381
И- мэйл хаяг : grandps_mgl1@hotmail.com


Sunday, April 19, 2015

Силикон имплант хийлгэвэл хөхний хорт хавдар тусдаг гэдэг нь буруу ойлголт юм

Силикон имплант хийлгэвэл хөхний хорт хавдар тусдаг гэдэг нь
буруу ойлголт юм

huhnii hort hawdar.jpg

Силикон имплант нь хорт хавдар үүсгэж болзошгүй гэсэн яриаг энд тэндээс сонсож байсан биз ээ. Аюулгүй зүгээр гэдэг ч яагаад ч юм сэтгэлд нэг тороод байдаг мэдээлэл.
Энэхүү мэдээлэл хэр үнэний ортой талаар эхлээд судлаж үзвэл ямар вэ? 

huhnii hort hawdar2.jpg 
Саяхан Холивудын жүжигчин Анжелина Жулли хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлж хөхөө авахуулсан гэсэн мэдээлэл олон нийтэд тарсан билээ. 
Хөхний хорт хавдраас сэргийлэх уриа дэлхий нийтээр эрчимтэй тархаж байгаа бөгөөд Солонгост эмэгтэйчүүдийн хавдар дундаас бамбай булчирхайн хавдрын дараагаар хөхний хавдар хоёрт ордог. 
Бүтэн биеийн шинжилгээнд ч мөн хөхний хавдрын шинжилгээг заавал өгөх шинжилгээнд оруулсан байдаг. 

huhnii hort hawdar3.jpg 
" хөхний хорт хавдрын бэлэг тэмдэг болох ягаан зангиа"

Хөхний хорт хавдрын шалтгаан 

Ихэвчлэн удам дамжсан ген болон громоны асуудал мөн орчин тойрон амьдралын хэв маягийн өөрчлөлтөөс үүдэлтэй гэж үздэг ч өнөө үед анагаах ухааны хүрээнд хорт хавдрын шалтгаан бүрэн батлагдаж гараагүй байгаа. 
Тиймээс силикон имплант хөхний хорт хавдар үүсгэх магадлалтай гэдэг нь анагаах ухаанаар батлагдаагүй ердөө л таамаглалаас хэтрэхгүй асуудал юм. 
Яг тогтсон нэг шалтгаанаас үүдэлтэй гэхээс илүүтэйгээр олон төрлийн шалтгаанаас үүдэлтэй байдаг бөгөөд эмэгтэйчүүдийн эстроген громон хавдар үүсгэхэд нөлөөлдөг гэсэн судалгааны үр дүн байдаг. 
Оройтож жирэмслэх, хүүхэд хөхүүлсэн эсэх байдаль хэт таргалалт болон удмын шалтгаанууд ч бас байдаг. 
Гэвч хавдрын эсийг тээгээгүй байгаа ч хавдар өөрөө үүсэх магадлал байж болшгүй тул эмэгтэйчүүд маань өөрсдөө тогтмол оношлогоон хамрагдаж хяналттай байх нь зөв болов уу. 

huhnii hort hawdar4.jpg 

Хөхний хорт хавдрын шинж тэмдэг болон эмчлэх арга 

Нас залуу эмэгтэйчүүд охид маань би одоохондоо залуу юм чинь надад хамаагүй ээ за нэг 40 гараад ирэхээрээ л сайн анхаарч арчилахад болно биз гэж хайнга хандаж огт болохгүй. 
Сүүлийн үед хөхний хорт хавдраар өвчлөх нас улам бүр залуужиж 20-30 насны охид бүсгүйчүүдэд ч хорт хавдрын шинж тэмдэг илрэх болсон. 

Хөхний хорт хавдрын хамгийн мэдэгдэхүйц гол шинж тэмдэг нь ямар ч өвчин зовиургүйгээр хатуу юм баригддаг шинж тэмдэг юм:
Мөн хөхний товчноос цусархаг юм гарах цэвррүүтдэг. Үрэвслийн шинжтэй хөхний хорт хавдрын хувьд арьс хавдаж өвчилж халуун оргих мэдрэмж төрөх. 

Хөхний хорт хавдрыг эмчлэхийн тулд хөхийг тайрч авах мэс заслын арга байдаг. 
Хөхний хорт хавдар нь бүрэн эдгэрэх магадлал өндөртэй хорт хавдарт ордог тул хавдар даамширахаас өмнө анхан шатанд нь илрүүлж эмчлэх нь хамгийн чухал. 
Мөн 30 гараад сар бүр хөхний хавдрын оношлогоо 35 гараад тогтмол оношлуулж байхыг зөвлөж байна. 

huhnii hort hawdar5.jpg 

Эрүүл сайхан хөхтэй болохын тулд тогтмол арчилгаа хүч хөдөлмөр шаардлагатай байдаг. 

brown_and_cony-13

Нүүрний хэлбэр засах мэс заслууд болох хацрын яс багасгах мэс засал болон дөрвөлжин эрүү засах мэс заслуудаар та зөв хэлбэртэй жижиг хөөрхөн царайтай болон хувирна.


Нүүрний хэлбэр засах мэс заслууд болох хацрын яс багасгах мэс засал болон дөрвөлжин эрүү засах мэс заслуудаар та зөв хэлбэртэй жижиг хөөрхөн царайтай болон хувирна. 


Бидэнтэй холбоо барих:
Утасны дугаар : 070-7119-1381 /Солонгосоос/ 9831-2660 /Монголоос/
Имэйл хаяг :  grandps_mgl1@hotmail.com


(Та манай вэб сайтын онлайн зөвлөгөөний булангаас мэдээллийн өндөр нууцлалтайгаар зөвлөгөө авах боломжтой)

Солонгосын жүжигчин бүсгүйчүүд ч гэсэн гоо сайхнаа даатгадаг №1 гоо сайхны эмнэлэг Гранд!!!

Солонгосын жүжигчин бүсгүйчүүд ч гэсэн гоо сайхнаа даатгадаг №1 гоо сайхны эмнэлэг Гранд!!!
Гранд гоо сайхны эмнэлэг нь эрүү нүүрний гажиг засал, нүд хамрын мэс засал, хөхний мэс засал, биений галбир засах мэс засал, хөгшрөлтийн эсрэг мэс засал гэх мэт гоо сайхны бүх төрлийн мэс заслуудыг хийж байна.
Утас :+82-70-7119-1381 +976-9831-2660
Mэйл хаяг: grandps_mgl1@hotmail.com
Homepage: http://mn.grandsurgery.com/
(Та манай вебсайтын онлайн зөвлөгөөний булангаасөндөр нууцлалтайгаар зөвлөгөө авах боломжтой)