Search This Blog

Sunday, April 19, 2015

Силикон имплант хийлгэвэл хөхний хорт хавдар тусдаг гэдэг нь буруу ойлголт юм

Силикон имплант хийлгэвэл хөхний хорт хавдар тусдаг гэдэг нь
буруу ойлголт юм

huhnii hort hawdar.jpg

Силикон имплант нь хорт хавдар үүсгэж болзошгүй гэсэн яриаг энд тэндээс сонсож байсан биз ээ. Аюулгүй зүгээр гэдэг ч яагаад ч юм сэтгэлд нэг тороод байдаг мэдээлэл.
Энэхүү мэдээлэл хэр үнэний ортой талаар эхлээд судлаж үзвэл ямар вэ? 

huhnii hort hawdar2.jpg 
Саяхан Холивудын жүжигчин Анжелина Жулли хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлж хөхөө авахуулсан гэсэн мэдээлэл олон нийтэд тарсан билээ. 
Хөхний хорт хавдраас сэргийлэх уриа дэлхий нийтээр эрчимтэй тархаж байгаа бөгөөд Солонгост эмэгтэйчүүдийн хавдар дундаас бамбай булчирхайн хавдрын дараагаар хөхний хавдар хоёрт ордог. 
Бүтэн биеийн шинжилгээнд ч мөн хөхний хавдрын шинжилгээг заавал өгөх шинжилгээнд оруулсан байдаг. 

huhnii hort hawdar3.jpg 
" хөхний хорт хавдрын бэлэг тэмдэг болох ягаан зангиа"

Хөхний хорт хавдрын шалтгаан 

Ихэвчлэн удам дамжсан ген болон громоны асуудал мөн орчин тойрон амьдралын хэв маягийн өөрчлөлтөөс үүдэлтэй гэж үздэг ч өнөө үед анагаах ухааны хүрээнд хорт хавдрын шалтгаан бүрэн батлагдаж гараагүй байгаа. 
Тиймээс силикон имплант хөхний хорт хавдар үүсгэх магадлалтай гэдэг нь анагаах ухаанаар батлагдаагүй ердөө л таамаглалаас хэтрэхгүй асуудал юм. 
Яг тогтсон нэг шалтгаанаас үүдэлтэй гэхээс илүүтэйгээр олон төрлийн шалтгаанаас үүдэлтэй байдаг бөгөөд эмэгтэйчүүдийн эстроген громон хавдар үүсгэхэд нөлөөлдөг гэсэн судалгааны үр дүн байдаг. 
Оройтож жирэмслэх, хүүхэд хөхүүлсэн эсэх байдаль хэт таргалалт болон удмын шалтгаанууд ч бас байдаг. 
Гэвч хавдрын эсийг тээгээгүй байгаа ч хавдар өөрөө үүсэх магадлал байж болшгүй тул эмэгтэйчүүд маань өөрсдөө тогтмол оношлогоон хамрагдаж хяналттай байх нь зөв болов уу. 

huhnii hort hawdar4.jpg 

Хөхний хорт хавдрын шинж тэмдэг болон эмчлэх арга 

Нас залуу эмэгтэйчүүд охид маань би одоохондоо залуу юм чинь надад хамаагүй ээ за нэг 40 гараад ирэхээрээ л сайн анхаарч арчилахад болно биз гэж хайнга хандаж огт болохгүй. 
Сүүлийн үед хөхний хорт хавдраар өвчлөх нас улам бүр залуужиж 20-30 насны охид бүсгүйчүүдэд ч хорт хавдрын шинж тэмдэг илрэх болсон. 

Хөхний хорт хавдрын хамгийн мэдэгдэхүйц гол шинж тэмдэг нь ямар ч өвчин зовиургүйгээр хатуу юм баригддаг шинж тэмдэг юм:
Мөн хөхний товчноос цусархаг юм гарах цэвррүүтдэг. Үрэвслийн шинжтэй хөхний хорт хавдрын хувьд арьс хавдаж өвчилж халуун оргих мэдрэмж төрөх. 

Хөхний хорт хавдрыг эмчлэхийн тулд хөхийг тайрч авах мэс заслын арга байдаг. 
Хөхний хорт хавдар нь бүрэн эдгэрэх магадлал өндөртэй хорт хавдарт ордог тул хавдар даамширахаас өмнө анхан шатанд нь илрүүлж эмчлэх нь хамгийн чухал. 
Мөн 30 гараад сар бүр хөхний хавдрын оношлогоо 35 гараад тогтмол оношлуулж байхыг зөвлөж байна. 

huhnii hort hawdar5.jpg 

Эрүүл сайхан хөхтэй болохын тулд тогтмол арчилгаа хүч хөдөлмөр шаардлагатай байдаг. 

brown_and_cony-13

No comments:

Post a Comment