Search This Blog

Friday, January 2, 2015

Яагаад цагаан үс ургадаг вэ? Цагаан үсний талаарх ам дамжсан яриа

 Яагаад цагаан үс ургадаг вэ? Цагаан үсний талаарх ам дамжсан яриа
 
Гэнэтийн дайралт
Би өтгөн харб ас хагас буржгар үстэй. Дийлдэнэ ч гэж харин байхгүй дээ :D Тийм ч болохоор цаг үс ургах, үс унах гэх мэт үстэй холбоотой асуудалд огтхон ч санаа зовдгүй байлаа.
Тэгтэл сүүлийн 1 жилийн дотор гэнэт л цагаан үс ургаад эхэлдэг байгаа. Ганц хоёрхон ширхэг ч биш нэг газарт гурав дөрвөөрөө цагаанүс ургаад эхэлсэн. :(

Залуу хүнд цагаан үс ургадаг уу?
Үнэндээ цагаа үс гэвэл бүгд л хөгшин хүмүүс юмуу, нас явсан ахимаг насны хүмүүст л ургадаг гэж боддог боловч залуу хүмүүст ч ургаж болдог.


Яагаад цагаан үс ургадаг юм бол?
Тэгвэл цагаан үс ургадаг шалтгаан нь юу вэ? Цагаан үс нь хуйхны будагч эсээс үүсдэг. Үсний дотор тал хоосон байдаг бөгөөд энэ зайгаар будагч бодис дүүрч байж үсний өнгө үүсдэг. Гэвч хөгшрөлтөөс болж хуйхны меланин үүсгэгч эсийн үйл ажиллагаа буурсанаар будагч бодис багасдаг бөгөөд үсний хоосон зай будагч бодисоор дүүрэхээ больсоноорүс цагаан харагддаг. Тэгэхээр хөгшрөлтөөс үүдэлтэй цагаан үс нь байгалийн хууль юм. Харин залуу хүмүүст цагаан үс ургадаг шалтгаан нь янз янз байдаг бөгөөд энэ нь энгийн үзэгдэл биш.

Залуу хүмүүст цагаан үс ургадаг шалтгаан
Залуу хүнд цагаан үс ургадаг хамгийн түгээмэл шалтгаан нь удамшил юм. Үүнээс гадна бамбай булчирхайн өөрчлөлт, цус багадалт, чихрийн шижин, үс унах, амин дэмийн дутагдал гэх мэтээс болж цагаан үс ургадаг. Гэвч орчин үед хамгийн анхаарал татаж байгаа цагаан үс ургах шалтгаан бол стресс юм. Хэдэн настайгаас үл хамааран хэт их стресс авбал цагаан үс ургадаг. Үнэндээ би ч гэсэн сүүлийн 1 жил нилээдгүй их стресстэй байсан нь ч цагаан үс ургах болсоны шалтгаан болсон байж ч магадгүй юм.

Цагаан үс нэгийг түүвэл 2 ургадаг уу?
Цагаан үс нэгийг түүвэл буцаад 2 ургадаг гэсэн яриа байдаг шүү дээ. Гэвч энэ нь шинжилэх ухаанаар нотлогдоогүй. Харин цагаан үс нэгийг түүхэд тэр хэсэгт буцаад хар үс ургахгүй цагаан үс ургадаг.

Цагаан үс ургадаг хэсэг?
Цагаан үс аль хэсэгт хамгийн их ургадаг вэ? Ихэвчлэн толгойн хажуугаас эхлээд урд хэсэгт дараа нь дагз хэсэгт ургадаг. Суга юмуу бусад хэсгийн үс хөгширсөн ч амархан цайрдаггүй гэнэ. Сонин байгаа биз? Ямартай ч цагаан үс ургаж эхлэж байна гэж бодвол чамархай хэсгийн үсээ шалгаад үзээрэй.

Цагаан үснээс яаж сэргийлэх вэ?
Хар буурцаг идэцгээе!
Үс унах, цагаан үс ургахаас сэргийлэхийг хүсвэл хүнсэндээ хар буурцаг хэрэглээд үзээрэй. Хар буурцгийг байнга хүнсэндээ хэрэглэж заншвал цусны эргэлт сайжирч үсэнд шаардлагатай уураг болон амин дэмийг хангалттай өгдөг тул үсний эрүүл мэндэд маш сайн байдаг. Бодит байдал дээр миний ойр хавийн хэд хэдэн хүн дунд хар буурцаг идээд цагаан үс ургахаа больж буцаад хар үс ургаж эхэлсэн хүн ч байгаа.
 
Мохоо шүдтэй самаар самнаарай~
Хуйхны цусны эргэлт нь үсний эрүүл мэндэд хамгийн ихээр нөлөөлдөг. Тиймээс хуйхны цусны эргэлт сайн байвал хуйхны меланин буюу будагч эсүүд идэвхиждэг. Будагч эсийн хөгшрөлтийн явцыг удаашруулсанаар цагаан үс ургахаас сэргийлж болдог. Хуйхны массаж нь цусны эргэлтэд сайнаар нөлөөлдөг байна. Хуйхны массажыг хийхдээ мохоо шүдтэй самаар хуйхаа зөөлөн цохиж өгөх юм уу зөөлөн самнасан ч болно.

Тамхи? Архи? NO
Архи болон тамхинаас татгалзах хэрэгтэй. Архи тамхи нь судсыг нарийсгаж цусны эргэлтийг удаашруулдаг. Хуйхны хялгасан судас нарийсч хуйх руу очих эрдэс бодис багассанаар меланин буюу будагч эсийн хүч ч сулардаг. Ингэсэнээр цагаан үс ургаж эхлэдэг. Тиймээсархи тамхи хэрэглэхээс татгалзаарай~


Бидэнтэй холбоо барих
Утасны дугаар : 070-7119-1381 /Солонгосоос/
                             9831-2660 /Монголоос/
Имэйл хаяг grandps_mgl1@hotmail.com


(Та манай вэб сайтын онлайн зөвлөгөөний булангаас мэдээллийн өндөр нууцлалтайгаар зөвлөгөө авах боломжтой)




No comments:

Post a Comment