Search This Blog

Sunday, January 11, 2015

Бүргэдэн хамрыг заавал засах ёстой гэж үү?

Бүргэдэн хамрыг заавал засах ёстой гэж үү? 

burgeden hamar.JPG 

Бүргэдэн хэлбэртэй хамраасаа болж сэтгэл дундуур байдаг хүмүүс мэр сэр байдаг. Бүргэдэн хамрыг заавал засах ёстой байдаггүй. 
Бүргэдэн хамарт дуртай хүмүүс ч байдаг шүү дээ. Оддын дунд ч мөн бидний мэдэх Шин Хёнжүн, Юү Жэ Сог нар бүргэдэн хамартай ч энийгээ эсрэгээр нь өөрийн онцлог шинж болгон телевизийн одоор идэвхитэй ажиллаж байгаа. 
Гэвч энгийн хүмүүсийн хувьд нүүрэн дэх ясны товойлт бусдад өвөрмөц сэтгэгдэл үлдээхээс илүүтэйгээр зөөлөн бөгөөд сайхан сэтгэгдлийг үлдээхийг илүүд үздэг тул бүргэдэн хамраасаа салахыг хүсдэг хүмүүс ч бас цөөнгүй байдаг. 
burgeden hamar 2.JPG 

Ялангуяа эрэгтэйчүүдийн гадны нөлөөллөөс болж хамраа гэмтээгээд зөв эдгээж чадаагүйгээсээ болж хамрын яс буруу хөгжснөөр бүргэд хэлбэрийн хамартай болох тохиолдол их. Ингэснээр бүргэдэн  хамар цаг хугацаа өнгөрөх тусам хэлбэрээ алдан улмаар амьсгалахад хүндрэлтэй болох хамрын үрэвсэлтэй болох зэрэг аюултай байдаг. 
brown_and_cony-21

Бүргэдэн хамар нь хэлбэрээсээ шалтгаалж мэс засал хийх арга нь өөр өөр байдаг. 
Гранд гоо сайхны эмнэлгээс та өөртөө тохирсон бүргэдэн хамар засах мэс заслыг сонгох боломжтой. 


burgeden hamar 4.jpg 

burgeden hamar 7.JPG 

Бүргэдэн хамар нь хэлбэрээсээ шалтгаалаад бусад хамрын мэс заслыг бодвол нарийн мэдрэмж, ур чадвар шаарддаг. Бүргэд үүсгэсэн товойлтыг авсны дараа үлдсэн зөөлөн эдүүдийг нүүрний хэлбэрт нь тохируулж янзлах нь чухал байдаг. 

Хамрын бүтэц нь нарийн адармаатай байдаг тул мэс засал олон дахин хийлгэх бүрт өөрийх нь эдүүд гэмтэх аюултай байдаг тул анхнаасаа зөв оношилж туршлагатай эмчийн тусламжтайгаар сайхан царай төрхтэй болоорой. 

moon_and_james-39

No comments:

Post a Comment