Search This Blog

Wednesday, February 11, 2015

Хүүхэдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэх аргууд

Хүүхэдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэх аргууд
Бид бүгдээрээ л ажлын ачаалал ихтэй байдаг. Ийш тийш ажил амжуулах гэж гүйсээр өдрийг бардаг. Ихэнх тохиолдолд өөрсдөдөө ч цаг гаргаж чаддаггүй. Үүний сөрөг нөлөөг биднээс анхаарал халамж хүлээж буй хүүхдүүд маань амсдаг. Гэртээ ирээд байнга ажлаа яриад, ядарч цуцсанаа гайхаад суудаг аав, ажил хийж, хуралд суухаас залхсан ээжүүд …


Эцэг эхчүүд хүүхдэдээ цаг гаргахгүй бол хүүхдүүд нь компьютер, гар утсаар өөрсдийгөө зугаацуулдаг. Эцэг эхийн хайр халамж, анхаарлаар дутсан хүүхэд ирээдүйд нийгэмшихдээ асуудалтай байдаг. Тэгвэл хүүхэдтэйгээ цагийг хамтдаа өнгөрүүлэхэд биднээс тийм ч их эрч хүч, хөрөнгө мөнгө шаардахааргүй, тэр ч бүү хэл хүүхдүүдтэйгээ хөгжилтэй байх хялбар аргууд олон байдаг. Эдгээрээс дурдвал :
1.    Эвлүүлдэг тоглоом / дүрс, зураг эвлүүлэх/ тогло.
2.    Хамтдаа зурагтай ном хий.

3.    Номнуудаа гялгар уут, өнгийн хавтсаар хавтасла.
4.    Хамтдаа үгийн сүлжээ бөглө.
5.    Хүүхдийн өрөөний ханыг хамтдаа будах.
6.    Амьтдын дууг дууриаж тогло.
7.    Пицца хий.
8.    Том амсартай саванд ус хийж цаасан усан онгоц хөвүүл.
9.    Гэртээ хялбархан физикийн туршилтууд хий.
10.    Шатар зааж өг.
11.    Гэрэлд туссан сүүдрээр элдэв дүрс, амьтан хийж тогло.
12.    Гэртээ хог түүж тогло. Хэн их хог түүнэ, түүнийгээ шагна.
13.    Хатаасан эрдэнэшишээр попкорн хий.
14.    Хамтдаа караоке дуул.
15.    Үйл хөдлөлөөр киноны нэр тааж тогло.
16.    Ямар нэгэн зүйлийг гэрийнхээ хаа нэг газар нуугаад, түүнд хүрэх замын зургийг зур. Таны хүүхэд зургийн дагуу түүнийг олно.
17.    Аквариум авч, хамтдаа загас тэжээ.
18.    Хүүхэдтэйгээ бие биенээ гижигдэж тогло.
19.    Өөр өөр хэмжээтэй аягануудыг хөмөрч тавиад, халбагаар цохиж хөгжим тогло.
20.    Гэрийнхээ тавилгын байршлыг хүүхдийнхээ хүссэнээр байрлуулж соль.
21.    Цаасаар онгоц хийж, нисгэж тогло.
22.    Гэр бүлийн гишүүдийг дуурайж тогло.

23.    Илбэ үзүүлж тогло.
24.    Бор цаасаар цүнх хий.
25.    Шүдэнзний модоор байшин барь, хүссэн дүрсээ хий.
26.    Хамтдаа үлгэр, дотог зохиож бич.
27.    Порлон хайчилж, нугас хийгээд, түүнийгээ буд.
28.    Өглөө эртлэн босоод хамтдаа маш гоё өглөөний цай бэлд.
29.    Балкон дээрээ улаан лооль, гүзээлзгэнэ тарь.
30.    Гэртээ эвдэрч хэмхэрсэн зүйлсийг хүүхдээ гайхшруулам ухаалаг аргаар хамтдаа засаж янзал.
Энэ мэтчилэн тоочоод байвал маш олон төрлийн аргууд бий. Хамгийн гол нь яаж тоглох, цагийг хэрхэн өнгөрүүлэхдээ биш, эцэг эхчүүд бид хүүхэдтэйгээ ойр дотно байж, тэдний нууцлаг ертөнцийн үүд хаалгаар хэсэг ч болов шагайж байвал гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, ээж-аав, хүүхэд хоорондын харилцаанд маш олон эерэг нөлөөтэй гэдгийг мартаж болохгүй.
Н. Анир

Эх сурвалж: emegteichuud.mn

No comments:

Post a Comment