Search This Blog

Wednesday, February 4, 2015

Духны үрчлээ татах дурангын хагалгаа

  • Духны үрчлээ татах дурангын хагалгаа

Духны үрчлээ+Унжуу хөмсөг+Унжсан давхрааг нэгэн зэрэг шийдвэрлэх арга 
Хамгийн бага сорвитой, хамгийн хурдан эдгэрдэг духны хагалгаа. 


Энэхүү хагалгаа нь маш олон төрлийн зорилгоор хийгддэг. Өөрөөр хэлбэл духны үрчлээний хагалгаагаар шийдвэрлэгддэг асуудлууд олон байдаг гэсэн үг юм. Духны булчинг байнга хэрэглэхээс үүдэн хөгшрөлтөөс болон духны арьс суларч хөмсөг унжуу харагдах тохиолдолд хийнэ. Урьд нь хуйханд зүсэлт хийдйэг байсан бол дурангын хагалгааны хэлбэрт шилжин харьцангуй бага зүсэлтээр хийгдэх болсон. 

Давуу талууд 

  1. Духны үрчлээ тэнийнэ.
  2. Унжсан хөмсөг өргөгдөнө. 
  3. Хөмсөг болон нүдний хоорондох зай хэвийн хэмжээнд очиж сэргэлэн цовоо харагдана. 
  4. Унжсан зовхи сэргэнэ. 
  5. Нүдний дээд хэсэг зузаан харагдах нь засарч зөөлөн төрхтэй харагдана. 
  6. Хуучин хагалгааны аргаас татгалзсан дурангын хагалгаагаар маш бага сорви үлдэнэ. 

Хагалгааны арга


  1. Хуйханд 1-2 см урттай 3 зүсэлт хийнэ 
  2. Дурангын тусламжтайгаар духны арьсыг татна
  3. Арьсыг утас болон эндотайн ашиглан тархины ясанд тогтоож оёдол хийнэ. 


  • Духны үрчлээ татах 


Духны үрчлээ+Унжуу хөмсөг+Унжсан давхрааг нэгэн зэрэг шийдвэрлэх арга 


Хагалгааны арга 

  1. Үсний угаас 5см орчим хойгуур зүсэлт хийнэ.
  2. Хөмөг хүртэлх арьсыг сөхнө 
  3. Үрчлээтсэн духны арьс болон суларсан арьсыг аль болох дээш татаж илүү гарсан хэсгийг таслан авна. 
Давуу тал 

  1. Духны үрчлээ сэргэнэ. 
  2. Унжсан хөмсөг өргөгдөнө. 
  3. Хөмсөг болон нүдний хоорондох зай хэвийн болж сэргэлэн харагдана. 
  4. Унжсан давхраа сэргэнэ 
  5. Нүдний дээд хэсэг зузаан харагдах нь засарч зөөлөн төрхтэй харагдана.

Илүү дэлгэрэнүй мэдээллийг манай вэбсайт/энд дарна уу/аас авна уу.











No comments:

Post a Comment