Search This Blog

Wednesday, March 18, 2015

Хамрын мэс засал хийлгэсний дараа хамрын үзүүр хатуу болдог уу?



Орчин үед  хамрын мэс засал хийсэн ч гахай хамар гаргаж болдог



1.jpg





Дэлгэцийн одод ихэвчлэн хамрын мэс засал хийлгээгүйгээ батлахын тулд гахай хамар гаргаж үзүүлдэг. Яагаад вэ гэвэл олон нийтэд хамрын мэс засал хийсэний дараа гахай хамар гаргаж болдоггүй гэсэн ойлголт байдаг болхоор л тэр. Бодит байдал дээр ч гэсэн Гранд гоо сайхны эмнэлгээс хамрын мэс заслын зөвөлгөө авахдаа үүний  тухай асуудаг хүмүүс их байдаг. Тиймээс та бүхэндээ өнөөдөр энэ тухай хариултыг өгье. Тиймээ ! Мэс заслын дараа ч гахай хамар гаргаж болдог. Мэдээж бүгд болно гэсэн үг бас биш юм. Хамраа дарж, гахай хамар гаргаж болох эсэх нь мэс заслын аргаас шалтгаалдаг боловч орчин үед бараг ихэнх тохиолдолд хамрын үзүүрийг дээшээ эсвэл доошоо дорж болдог.


2.jpg

Хамрын гоо сайхны мэс засал хийх арга олон төрөл болохын хэрээр мэс заслын дараа хамрыг хөдөлгөхөд үүсэх хэлбэр ч яг л төрлөхийн мэт болж байгаа учир гахайн хамар гаргалаа гээд хамрын мэс засал хийсэн эсэхийг мэдэх боломжгүй юм. Урд өмнө хамрын мэс засал хийсэн тохиолдолд гахай хамар гаргаж болдоггүй байсан шалтгаан нь мэс засалд "L" хэлбэрийн имплантыг ашигладаг байсантай холбоотой юм. "L" хэлбрийн имплант хэрэглэсэнээр хамрын хөдөлгөөн хязгаарлагдмал болдог нь үүний шалтгаан юм. Мөн хамрын таславч мөгөөрсийг ашиглан хамрын үзүүрийг өндөрлөсөн тохиолдолд ч хамрын үзүүр чөлөөтэй хөдлөх боломжгүй болдог. Гэвч хамрын үзүүрийг хамрын таславч мөгөөрсөөрөндөрлөхөд хамрын хэлбэр илүү
төрлөхийн мэт болж чаддаг.

 3.jpg



Гранд гоо сайхны эмнэлэг нь илүү төрлөхийн мэт хамрын хэлбэрийг бий болгохын тулд гонзгой хэлбэрийн имплант ашиглан мэс засал хийхдээ хамрын нийт уртын 3/1-тэй тэнцэхүйц урттай имплантыг хамарт суулгаж хамрын нуруугөндөрлөдөг бөгөөд үлдсэн хэсэгт өөрийн арьсан давхрага болон мөгөөрсийг суулгадаг тул мэс заслын дараа ч яг л мэс засал хийлгээгүй мэт гахай хамар гаргаж болдог. Гэвч бүх тохиолдолд энэхүү аргыг ашигладаггүй тул өөрт тохирох мэс заслын арга болон имплантын хэлбэрийг мэргэжлийн эмчтэй хангалттай хэмжээнд зөвлөлдсөний эцэст шийдээрэй.



4.jpg



Ойрын үед хамрын нурууг өндөр болгох мэс заслаас гадна өргөн хамрын үзүүрийг засах, бүргэд хамар засах  мэс заслуудыг ч хүмүүс ихээр хийлгэх болсон. Ялангуяа зөвхөн хамрын үзүүрийн мэс засал хийлгэдэг хүмүүм олширч байна.


6.jpgУчир нь хамрын үзүүр нь нүүрний хамгийн өндөр хэсэг бөгөөд таны гоо үзэсгэлэнг улам сайхан болгодогТиймээс хамрын нуруу өндөр байлаа гээд үзүүрийн хэлбэр нь гоё биш бол шинэлэг төрхийг тань дарж байдаг. Гоё хамартай Солонгос жүжигчид гэвэл Мин Хюрин, Хан Гаин гэх мэт бүсгүйчүүдийг дурьдаж болно. Тэд бүгд маш гоёмсог, яг л зурчихсан юм шиг хамрын үзүүртэй.

 7.jpg


Мин Хюрин, Хан Гаин шиг төрөхөөсөө гоё хамартай биш байлаа ч өөрийн мөгөөрсийг ашиглаж төрлөхийн мэт хамрыг мэс заслаар бий болгох боломжтой! Гранд гоо сайхны эмнэлэг нь духнаас хамрын нуруу, хамрын нуруунаас хамрын үзүүр хүртэл холбогдож байгаа шугмыг тухайн хүний өөрийн төрхөнд зохихуйц хэлбэрээр засахад гол анхаарлаа хандуулдаг.


5.jpg


Хамрын үзүүрийн мэс засал
Унтуулгатай мэдээ
алдуулалт
1~2цаг зарцуулагдана
Эмнэлэгт хэвтэх
шаардлагагүй
Мэс заслын дараа 7 дахь хоног дээр боолт болон оёдлыг авна.







QnA Хамрын мэс заслын дараах арчилгаа
1. Мэс заслын дараа 1, 2 хоног орчим хамраас цус гарч болох ба, цус гарвал цэвэр зүйлээр зөөлөн дарж авна.

2. Мэс заслын дараа 7 хоног орчим зориулалтын наалтыг нааж хэлбэрийг барина.

3. Мэс заслын дараа 1 сарын турш хамраа нийхээс зайлсхийж, нүдний шил зүүхгүй байвал сайн.

4. Мэс заслын дараа 7 дахь хоног дээр оёдол болон боолтыг авна.

5. Мэс заслын дараа 7 орчим хоноход гаднаас харагдах хаван ихэнх нь буудаг.

No comments:

Post a Comment