Search This Blog

Tuesday, March 3, 2015

Хамгийн их хийлгэдэг гоо сайхны мэс заслууд- насны ангилал бүрээр Гранд гоо сайхны эмнэлэг

Хамгийн их хийлгэдэг гоо сайхны мэс заслууд- насны ангилал бүрээр 
Гранд гоо сайхны эмнэлэг








Залуу үзэсгэлэнтэй сайхан байхыг ямар ч насны хүмүүс хүсдэг. Тиймээс өөрийгөө улам бүр үзэсэгэлэнтэй болоход туслах гоо сайхны мэс заслын талаар эрэгтэй эмэгтэй хөгшин залуу гэлтгүй бүгд сонирхох болсон.
10 жилийн сурагчаас эхлээд ажилд орохор бэлдэж байгаа залуучууд, үрчлээ арилгах мэс заслыг сонирхож ирж байгаа хижээл насныхаас авхуулаад хөгшин залуу гэлтгүй бүгд л сонирхох болсон. Гэвч мэс засал хийлгэж буй хэсгүүдийн хувьд нас насаар арай өөр байгаа нь харагдах болсон.
20 насныхны хувьд ихэвчлэн нүүрэнд дэх хэсэгтээ мэс засал ихэвчлэн хийлгэхээр ирдэг. Ялангуяа 20 дөнгөж гарч байгаа залуусын хувьд давхраа болон хамрын мэс засал ихээр хийлгэдэг. Нүд болон хамрын хувьд хүн бие бие рүүгээ харахад яг нүд тусдаг хэсэг тул бага зэрэг өөрчлөгдөхөд л нүүрний дүр төрхөд их өөрчлөлт өгдөг хэсэг юм. Давхраатай тод нүд нь хүний харцыг тод цоглог харагдуулдаг бол өндөр хамар нь нүүрийг тод харагдуулдаг.
25-аас дээш насныхны хувьд мөн адил нүд хамрын мэс заслыг их сонирхдог ч нүүрний хэлбэр засах мэс заслыг хамгийн ихээр сонирхдог. Нүд хамрын хэлбэрээс гадна нүүрний өөрийн хэлбэр ч мөн зөв сайхан хэлбэртэй байх нь үзэсгэлэнтэй харагдуулдаг тул нүүрний хүмүүс жижигхэн нарийхан царайнд дуртай байдаг. Тиймээс дөрвөлжин хэлбэртэй эрүүг  “V хэлбэртэй болгон засах мэс засал”, хажуу тийшээгээ товойж гарч ирсэн хацрын ясыг багасгах “3 хэмжээст хацрын яс багасгах мэс засал” зэрэг нүүрний хэлбэр засах мэс заслууд энэ насныханд их эрэлттэй байдаг.
Гэр бүлтэй болсон 30 насны эмэгтэйчүүдийн хувьд хамгийн их стресстүүлдэг хэсэг бол унжсан хөх юм. Ялангуяа жирэмслэлт болон хүүхэд хөхүүлэн хөхний булчин сулардаг тохиолдол их байдаг тул 30 насны хүнтэй суусан эмэгтэйчүүд хөхний мэс заслыг илүү их хийлгэдэг. 
Ерөнхийдөө хөхний толгой хөхний төв хэсгээс доош байрласан бол унжсан хөхөнд ордог бөгөөд унжсан хөхийг өргөн чанга сайхан хэлбэртэй болгох мэс засалыг “ унжсан хөх сойх мэс засал” гэдэг.
Гранд Гоо сайхны эмнэлгийн И Сэ Хуан эмч “ Унжсан хөх сойх болон хөх багасгах мэс засал нь хэлбэр унжилтаасаа хамаарч мэс заслын арга нь ч мөн өөр байдаг. Хөх нь жижиг мөртлөө унжилттай, том мөртөлөө унжилттай зэрэг янз бүритйн байдлаас шалтгаалан мэс заслын арга барил мөн өөрчлөгддөг тул эхлээд зөв оношилсны дараа тухайн хүнд тохирсон мэс заслыг сонгох нь өндөр үр дүнд хүрч чаддаг” гэжээ.
Харин. 40 насныхны хувьд ихэвчлэн залуу харагдах, залуужуулан мэс заслуудыг их сонирхдог. Нас ахих тусам залуу сайхан харагдхыг хүсдэг бөгөөд хялбар тариан аргаар үрчлээг арилгаж арьсыг чангалах ботокс тариа хийгээд хонхойж орсон хэсгүүдээд хэлбэртэй болгох филлер тарианууд ч мөн их эрэлттэй байдаг.
Гэвч ботокс болон филлер тариа нь үр дүн нь мөнхийх биш тул тогтмол хугацаанд давтан тариулж байх ёстой байдаг дутагдалтай талтай байдаг тул арьсны өнгө болон сулралтаыг чангаруулж өгдөг артс татх заслуудыг ч мөн сонирхож хийлгэдэг. Гранд Гоо сайхны эмнэлгийн захирал эмч/ гоо сайхны мэс заслын мэргэжлийн эмч

No comments:

Post a Comment