Search This Blog

Thursday, April 16, 2015

Гоо сайхны зөвлөгөө

Гоо сайхны зөвлөгөө 
Сайхан байхыг хүсдэггүй бүсгүй хүн гэж үгүй. Өөрөө өөртөө гоо сайханч байж чадвал сайхан байх тийм ч хэцүү мөрөөдөл биш. Та өөртөө гоо сайханч баймаар байна уу. Хэрвээ ийм хүсэл төрж байгаа бол доорх зөвлөгөөг анхаарлаа хандуулаарай.
Сайхан байхыг хүсдэггүй бүсгүй хүн гэж үгүй. Өөрөө өөртөө гоо сайханч байж чадвал сайхан байх тийм ч хэцүү мөрөөдөл биш. Та өөртөө гоо сайханч баймаар байна уу. Хэрвээ ийм хүсэл төрж байгаа бол доорх зөвлөгөөг анхаарлаа хандуулаарай.
Сүүн шингэн, тоникийг яаж хэрэглэх вэ?
Хүн бүхэн мэддэг юм шиг хэр нь нүүрний үндсэн арчилгаандаа ач холбогдол өгдөггүй, буруу хэрэглэдэг бүсгүйчүүд цөөнгүй таардаг. Арга ч үгүй биз. Нүүрээ ингэж тэгж арчил гэж заадаг газар байх биш. Гоо сайханы дамжаанд сураад хүссэн хэмжээндээ мэдлэг олж байгаа нь хэд билээ. Сүүн шингэн гэж бидний нэрлэж заншсан цэвэрлэгч шингэн нүүрний бохирдлын 30 хувийг цэвэрлэдэг гэнэ. Мэдээж эхлээд сүүн шингэнээр нүүрээ цэвэрлэнэ.
Дараа нь арьсны бохирдлын 70 хувийг цэвэрлэдэг, сэргээх, арьсны сүвний бохирдол цэвэрлэх, сунасан сүв агшаах, чийгшүүлэх, өдөр шөнийн тосыг хүлээн авах чадварыг нэмэх зэрэг долоон төрлийн үйлчилгээтэй тоникийг хэрэглэнэ. Зарим бүсгүйчүүд тоникийг нүүрэндээ шавшиж хатаадаг.
Энэ бол хамгийн буруу зуршил. Таны нүүрэнд шингэсэн тоник арьсны чинь 70 хувийн бохирдолтой хамт царайнд чинь шингэн орж байна гээд төсөөл дөө. Агшин тутам орчны таагүй байдал арьс руу дайралт хийж байдаг. Энэ дайралтаас найдвартай хамгаалагч бол өдрийн тос. өдрийн тос нүүрний арьсан дээр хамгаалах бүрхүүл суулгадаг үйлчилгээтэй.
SPF гэж юу вэ?
Өдрийн тосны шошгон дээр SPF гэсэн тэмдэглэгээ байдаг. Орчуулвал нарны хорт туяанаас шүүх шүүлтүүр гэсэн үг. Хүний арьс нарны хорт туяанаас өөрийгөө хамгаалах чадвартай байдаг гэнэ. Гэхдээ арьсны өнгөнөөс хамаарч хамгаалах хугацаа нь харилцан адилгүй. Цагаан арьстай хүмүүс 5-10 минут нарнаас арьсаа хамгаалах чадвартай байдаг бол шар арьстануудынх 10-15 минут байдаг аж.
Хар арьстнуудын хувьд нүүрээ 20-37 минут нарнаас хамгаалах төрөлхийн чадвартай. SPF гэсэн тэмдэглэгээний ард тоо байдаг. Тэр тоог нарнаас өөрийгөө хамгаалах арьсныхаа чадвараар буюу заасан минутаар үржүүлэхэд таны худалдаж авсан өдрийн тосны нарнаас хамгаалах чадал нь гарч ирнэ. Жишээ нь бид шар арьстай. Нарнаас 10-15 минут царайгаа хамгаалж чадна. SPF15 гэсэн тэмдэглэгээ байж гэж бодъё. Энэ тоог 15-д үржүүлэхээр хэдэн минут гарч ирэх вэ. Эцсийн хариу таны сонгосон өдрийн тосны нарнаас хамгаалах хугацааг хэлээд өгнө.
Шөнийн тосыг худалдан авах шаардлагагүй
Зарим бүсгүйчүүд ийм зүйл ярьдаг. Өдрийн тос байхад шөнийх нь тийм ч ач холбогдолтой биш гэж бодож явдаг бүсгүйчүүдэд шивнэх шивнээ байна. Гоо сайханы бүтээгдэхүүний хаан нь шөнийн тос гэнэ. Шөнийн тос хэрэглээгүй бол нүүрэндээ анхаарал тавиагүйтэй ялгаагүй гэж гоо сайханчид зөвлөдөг юм билээ. Гоо сайханы бүтээгдэхүүний өндөр чанар шөнийн тосонд байдаг гэсэн. Шөнийн тосыг хэдэн наснаас хэрэглэж эхлэх нь зөв бол. Хүүхдийн арьс 14 нас хүртлээ өөрийгөө нөхөн төлжүүлдэг.
Энэ чадвар 15 наснаас аажмаар бууж 20 нас гэхэд зогсдог аж. Тэгэхээр 20 наснаас шөнийн тос хэрэглэж эхлэх хэрэгтэй гэсэн үг. Шөнө арьс амарч жирийн үеэсээ халуун болдог гэнэ. Халсан арьс тэлдэг аж. Тэлсэн арьсанд тэжээл шингэж орох нь илүү байдаг юм байна. Нүүрээ цэвэрлэж шөнийн тос хэрэглэхээс залхуурах өдөр тохиолддог. Нүүрээ цэвэрлэж шөнийн тос түрхэхгүй унтвал өдрийн турш арьсанд шингэсэн бохирдол таны тэлсэн арьсанд шингэж орвол ямар үр дүн гарах вэ гэдгийг санаж байхад илүүдэхгүй.
Заавал нүүрээ цэвэрлэж байхыг зөвлөе.
Хүн унтахдаа найман цагийн турш биедээ шингэсэн хорт бодисыг шидэж хонодог гэнэ. Өглөө бүр биеэсээ гадагшилсан хорт бодисыг угааж цэвэрлэж байх нь эрүүл мэндэд тустай гэж мэргэжилтнүүд зөвлөдөг. Царай ч ялгаагүй. Гадагшилсан хорт бодисыг шингээгүй байгаа дээр нь цэвэрлэх хэрэгтэй. Мэдээж өмнө хэлсэн дарааллаар цэвэрлэх учиртай гэдгийг санаарай.
Яагаад заавал нэмэлт арчилгаа гэж
100 хувийн үр дүнд хүрэхийн тулд нэмэлт арчилгаа зайлшгүй шаардлагатай. Скраб буюу гуужуулагч таны байнгын хэрэглээ гэдэгт итгэж байна. Хүний арьс гурван давхаргатай. Эхний давхарга гэхэд дотроо таван давхаргатай байх жишээтэй. Yс хумс ургадаг шиг арьс ургадаг гэж та сонссон уу. Хүний арьсны өнгөн давхарга 21-28 хоног тутамд нэг давхаргаар үхжиж байдаг. Yхсэн арьсыг нөхөх гэж шинэ арьс төлжиж ургадаг. Могойн арьс гуужиж унадагийг хүн бүхэн мэднэ. Гэтэл хүний үхсэн арьс могойнх шиг гууждаггүй муу талтай.
Гэхдээ гоо сайханы мэргэжилтнүүд энэ проблемоос гарах аргыг нээсэн. Тэр нь дээр өгүүлсэн гуужуулагч. Скрабыг долоо хоногт хоёр удаа хэрэглэх ёстой. Ингэж хэрэглэж заншвал хар, цагаан батга, сэвх толбоны зовлонг мартах болно. Скрабыг сүүн шингэнээр нүүрээ цэвэрлэсний дараа буюу тоникийн өмнө хэрэглээрэй. Гоо сайханы салонд хар, цагаан батгаа соруулж авахуулчихаад гүн толботой үлдэнэ гэж айх хэрэггүй. Өөрөө өөртөө гоо сайханч байх боломж бүрэн дүүрэн байгаа биз.Арьсаа гуужуулж үзээгүй бүх хүн цагаан батгатай байдаг гэнэ.
Гоо сайхны бүтээгдэхүүний хатан нь маск
Өмнө гоо сайханы бүтээгдэхүүний хааныг шөнийн тос гэж хэлсэн бол энэ удаа маскийг хатнаар өргөмжилж байна. Гоо сайханы мэргэжилтнүүд ингэж үздэг юм билээ. Гоо сайханы бүтээгдэхүүний өндөр чанарын бас нэг нууц нь маск гэдгийг битгий мартаарай. Маскийг долоо хоногт хоёр удаа хэрэглэж заншаарай. Маск олон үүрэгтэй. Yхсэн арьс гуужуулах, чийгшүүлэх, тэжээл өгөх гээд яривал үзүүлэх үйлчилгээ нь өөр өөр. Арьсандаа тохирсон өөртөө хэрэгтэй үйлчилгээтэй маскийг сонгож чадвал толигор сайхан арьстай байх ид шидийг та өөрөө нээлээ гэсэн үг. Дор хаяж хоёр төрлийн маскийг сөөлжүүлж хэрэглээрэй. Гэхдээ нэг өдөр хэрэглэж болохгүй.
Зовхиндоо элдэв бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийгээрэй
Сүүн шингэн, тоник, өдөр, шөнийн тос, энгэсэгийг зовхиндоо хэрэглэж болохгүй. Зовхины эргэн тойрон нүүрний арьснаас гурав дахин нимгэн байдаг. Уруулын арьс зовхиноос ч нимгэн. Зовхи, уруул цэвэрлэгчийг хэрэглэж заншаарай. Тень, уруулын будаг хэрэглээгүй байсан ч өглөө, оройд зовхио цэвэрлээрэй. Учир нь зовхи, уруул нүүрний арьстай адил бохирдолд өртдөг.
Зовхины тосыг түрхэх бяцхан зөвлөгөө өгье. Зовхи тойрсон ясархаг хэсэгт нүүрний шугамын дагуу зовхины тосоо хэрэглээрэй. Ясархаг хэсэгт арьсны булчингууд байрладаг болохоор тэр. Зовхины дээд, доод хэсэгт тень л түрхдэг. Дээд, доод хэсэгт нь тос түрхвэл зовхины арьс агшиж татах үйлчилгээ үзүүлдэггүй учир үрчлээ үүсэх шалтгаан болдог.
Хацрын улаан арилдаг
Хацар яагаад улаан байдаг вэ. Эрүүл агаарт өссөн болохоор тэр гэдэг. Гэвч энэ буруу ажээ. Хүний арьс хэт халж, хэт хөрөөд байхаар хацрын хялгасан судсууд үрэвсэж цочирдог аж. Хацрын улаан ингэж үүсдэг гэнэ. Хацрын улаан арилгадаг бүтээгдэхүүнийг хэрэглэвэл энэ зовлонгоос салж чадна гэж гоо сайханчид зөвлөж байна. Хацрын улаанаас гадна үс нь цайрсан хүмүүс олон байдаг.
Наснаасаа эрт үс нь цайсан хүмүүст зөвлөх зүйл байна. Хүнээс меланин гэдэг бодис ялгардаг юм байна. Энэ бодис их хэмжээгээр ялгарсан үед арьс харладаг аж. Yсний хувьд ч ялгаагүй. Меланин гэдэг бодис багасаад ирэхээр цайрдаг гэнэ. Тэгвэл энэ бодисыг тэнцвэржүүлж өгдөг шампунь, ангижруулагч, маск байдаг.
Хайчаар ороож, индүүдэхэд үсэнд сөрөг нөлөө үзүүлдэг гэж санаашрах бүсгүйчүүл олон байдаг. Тэгвэл үсний мусь таныг энэ бэрхшээлээс салахад тусалж чадна. Yсний мусийг цэвэрхэн үсэнд түрхээд хэрэглэхэд халуун индүү, хайчны сөрөг талыг мартаж болно.
Гуужуулагч савангүй бол усанд ороод хэрэггүй
Биеийн арчилгааны талаар хэдэн зүйл хэлье. Усанд орохдоо биеэ дээшээ өгссөн байдлаар угаагаарай. Учир нь газрын татах хүчний нөлөөгөөр хүний биеийн арьс доошоо унжиж байдаг гэнэ. Биеийн тосыг хүйтний, биеийн ласьоныг дулааны улиралд хэрэглэдэг.
Одеколоныг аль ч улиралд хэрэглэж болно. Биенээс ялгарах хөлсийг шингээж тансаг үнэр ялгаруулдаг талькийг мэдээж зуны улиралд хэрэглэх хэрэгтэй. Биеийн арчилгааны мартаж болохгүй бас нэг бүтээгдэхүүн бол гуужуулагч саван. Гүний арьсын гуужуулах зориулалттай энэ саван аль хэдийнэ ердийн хэрэглээ болсон.
Хямд үнэртэй уснууд озоны давхаргыг гэмтээдэг
Эцэст нь үнэртэй усны талаар хэдэн зүйл хэлье. Бүсгүйчүүдийн ихэмсэг байхын нэгээхэн нууц болсон энэ анхилам үнэртэн "Парфюмерная вода", "Туалетная вода", "Духи" гэсэн гурван төрөлтэй. Yнэрт ус буюу парфюмерная вода нь үнэрээ 20-22 цаг хадгалдаг. Yнэртэй ус буюу туалетная вода 22-24 цаг үнэр хадгалах чадвартай.
Духи буюу сүрчиг 24-өөс дээш цаг тансаг үнэр ялгаруулах шидтэй. Yнэртэй усны найрлагад этилийн спирт, ургамлын эфирийн тос гэсэн хоёр бүтээгдэхүүн ордог. Эфирийн тосыг тос багатай ургамлаас нэрэх аргаар гаргаж авдаг учир дэлхийн зах зээлд өндөр үнэлэгддэг. Амин дэмээр баялаг, маш ховор энэ тос дэлхийн зах зээлд хэдэн мянган доллараар үнэлэгддэг. 10 кг зэрлэг сарнайнаас нэгхэн грамм эфирийн тос гаргаж авдаг юм байна.
Нэг грамм зэрлэг сарнайн эфирийн тос 7000 доллараар үнэлэгддэг. Сүрчигэнд эфирийн тос ахиу ордог учир үнэр хадгалах чадвар нь удаан байдаг аж. Найрлаганд нь ордог эфирийн тос ийм үнэтэй байхад зах зээл дээрх зарим үнэртэй ус яагаад хямд байдаг юм бэ гэж та гайхаж магадгүй. Хямдхан үнэтэй үнэртэй усны найрлагад эфирийн тос байхгүй. Эфирийн тосны оронд зохиомол үнэртэн хийдэг аж. Дэлхийн эрдэмтэд эдгээр зохиомол үнэртэнг озоны давхаргыг цоолох аюултай гэж тогтоосон юм билээ. Озоны давхаргад түрхээгүй байхад гэмтээж байгаа юм чинь, хүний биед түрхэхээр юу болох вэ.
Тэгэхээр хямд үнэтэй үнэртнээс татгалзмаар байгаа биз. Бүсгүйчүүд үнэртэй ус худалдаж авахдаа нэг үнэрлээд л сонгодог. Гэтэл үнэртэй усны үнэр гурван янз байдаг аж. Дөнгөж цацсаны дараах үнэрийг хуурамч үнэр гэж тодотгодог. Yндсэн үнэр нь 5-15 минутын дараа гардаг юм байна. Харин 24 цагийн дараа суурь үнэр рүүгээ ордог гэнэ.
Сүрчигээс бусдыг нь эфирийн тос багатай учир хувцсандаа 20-30 сантиметрийн зайнаас цацаж хэрэглээрэй. Сүрчгийг венийн болон артерийн судсандаа түрхэж хэрэглэхийг зөвлөе. Судасны лугшилтаар сүрчигийн тансаг үнэр өдрийн турш танаас мэдрэгдэнэ.

эх сурвалж: http://shirkhentseg.blog.banjig.net/post.php?post_id=128346 

No comments:

Post a Comment