ДЭЭД, ДООД ЭРҮҮНИЙ МЭС ЗАСАЛ
WHAT? Дээд доод эрүүний мэс засал нь :
Эрүү нүүрний гажиг засах мэс засал (нүүрний ясны байрлал болон хэлбэрийг өөрчилөх мэс засал)-ийн нэг төрөл бөгөөд, дээд эрүү болон доод эрүүний мэс заслыг хамт хийдэг.
Эрүүний гажигаас болж нүүрний тэгш хэм алдагдах, доод эрүү шаамий болж хөгжих, уруул хэсгийн яс хэт урагш төвийж хөгжих гэх мэт гоо зүйн төдийгүй эрүүл мэндэд муугаар нөлөөлөх асуудалууд үүсдэг. Энэ тохиолдолд дээд доод эрүүний мэс заслаар дамжуулан асуудлуудыг шийдвэрлэдэг.
Дээд доод эрүүний мэс заслыг хийхдээ дээд болон доод эрүүний ясыг тайрч хоёр хэсэг болгон хуваасаны дараа, дээд доод шүдний хазалтыг зөв байхаар байрлуулсаны дараа бэхлэж өгдөг арга юм. Энэхүү мэс засал нь нилээдгүй төвөгтэй мэс засал бөгөөд мэс заслын үеэр доод эрүүний ойр хавийн мэдрэлийн судасууд гэмтэх магадлалтай байдаг.
Дээд доод эрүүний мэс засал нь эрүүний яс болон шүдний жигд бус байдлыг эмчилэх мэс засал гэж тодорхойлогддог бөгөөд ихэвчилэн эрүүний ясны байрлал болон хэлбэрийг зүгширүүлэх зорилготой байдаг. Эрүүний яс болон шүдний жигд бус байдлыг зассаны үр дүнд хазах, ярих, амьсгалах гэх мэт эрүүл мэндтэй холбоотой асуудлууд шийдвэрлэгдэхээс гадна гоо зүйн тал дээр маш том өөрчлөлтийг бий болгодог.
Дээд доод эрүүний мэс заслын дараа шүдний хэлбэр засах аппарат зүүх тохиолдол их байдаг. Энэхүү мэс заслыг гоо сайхны болон амны хөндий, эрүү нүүрний мэс заслын эмч нар хийж гүйцэтгэдэг. Дээд доод эрүүний мэс заслыг хийх шаардлагатай тохиолдолууд нь:
1. Дээд доод эрүүний хазалт буруу /шүдний гажиг засах аппаратаар засрах боломжгүй/
2. Нүүрний тэгш хэм алдагдсан
3. Дээд уруул доод уруулыг бодоход урагшаа хөгжсөн
4. Нүүр хэт урт
Мэс засал нь бүтэн мэдээ алдуулалттай хийгдэх бөгөөд байдлаасаа хамааран 2-7 цагийн хооронд үргэлжилдэг. Мэс заслын өмнө Компютер томографик болон рентген зураг авалт хийж шүд болон гавлын ясны бүтэцийг нарийвчилан тодорхойлох бөгөөд үүн дээрээ тулгуурлан мэс заслын төлөвлөгөөгөө гаргадаг.
Эрүүний ясыг тогтоохын тулд эмчилгээний зориулалттай төмөр ялтас, төмөр утас гэх мэт зүйлүүд ашиглагддаг ба нүүрэнд сорви үлдээхгүйн тулд зүсэлтийг ихэвчлэн амны дотор талаас хийдэг. Зүсэлт хийсэний дараа ясныг зүсэх, хэсэгтчилэн тайрч авах, ясыг хөдөлгөх, шаардлагатай бол хиймэл яс суулгадаг.
Мэс заслын аргчилалын хувьд дээд эрүүний мэс заслын нэршил нь Le Fort Obsteotomy гэгдэх бөгөөд энэ нь дотроо LF1, LF2, LF3 гэж ангилагддаг. LF2 болон LF3 нь дээд эрүүний яс хэт их гажисан тохиолдолд ашигладдаг бөгөөд бусад тохиолдолд ихэвчилэн LF1 аргаар дээд эрүүний мэс заслыг хийдэг. Доод эрүүний мэс заслыг ч мөн тухайн хүний ясны гажигаас шалтгаалан SSRO, IVRO гэсэн аргуудаас сонгон хийдэг.
IVRO
Le Fort Obsteotomy
AFTER? Мэс заслын дараа :
Мэс заслын дараа ихэнх тохиолдолд шүдний гажиг засах аппарат зүүх шаардлагатай байдаг бөгөөд энэ нь зөвхөн гоо зүйн талаас гадна хазалт болон дуудлага зүгширүүлэх гэх мэт эрүүл мэндийн тал дээр чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү шүдний гажиг засах аппаратыг 6сараас 1жил хагас орчим зүүдэг. Шаардлагатай бол үүнээс удаан хугацаагаар зүүх ч тохиолдол байдаг.
Дээд доод эрүүний мэс заслын дараа 4 долоо хонгийн турш зажилуур багатай зөөлөн хоол идэх шаардлагатай бөгөөд үүнээс хойш бага багаар ердийн хоолоо идэж эхлэнэ. Мөн энэхүү мэс заслыг хийхдээ амны дотор талд зүсэлт хийдэг. Иймээс үрэвсэлээс сэргийлэхийн тулд юм идсэний дараа амаа зориулалтын шингэнээр сайтар зайлах гэх мэт амны хөндийн ариун цэврийг чанд сахих хэрэгтэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 010-8743-6757 /Солонгосоос/9831-2660 /Монголоос/
Mэйл хаяг: grandps_mgl1@hotmail.com
(Манай вебсайтны зөвлөгөө авах булангаас нууцлалтай онлайн зөвлөгөө авах боломжтой)
No comments:
Post a Comment