Хэрвээ та давхрааны мэс засал хийлгэхээр зэхэж байгаа бол энэхүү бичлэгт анхаарлаа хандуулан уншаарай. Танд давхраа хийх аргуудын тухай танилцуулж байна.
Давхрааны мэс заслын аргууд
Натураль наалдалттай арга
Гранд гоо сайхны эмнэлгээс анхлан сэдэж гаргасан давхарааны мэс заслын арга болох натураль наалдалттай арга нь урд өмнө хийгддэг байсан давхрааны мэс заслын аргуудыг бодоход маш боловсронгуй. Зүсэхгүйгээр оёсон оёдлын дагуу зовхины арьс булчинтай наалдаж яг төрлөхийн мэт давхараа үүсдэг. Энэ аргыг манай эмнэлэгт анхлан хийсэнээс хойш олон эмнэлэг даган хийх болсон.
Зүсэлттэй арга
Зүсэлттэй арга нь давхарааны мэс заслууд дунд хамгийн анх үүсч бий болсон арга юм. Давхараа үүсгэх хэсэгт зүсэлт хийн булчин болон арьсыг бэхэлж оёдог. Энэхүү арга нь зузаан арьстай, бүлцэн зовхитой хүмүүст хамгийн тохиоромжтой байдаг.
Зүсэлтгүй арга
Энэхүү аргаар мэс засал хийхэд огт зүсэлт хийдэггүйгээрээ давуу талтай. Гэвч зөвхөн нимгэн зовхинд л энэхүү аргыг ашиглан мэс засал хийх боломжтой байдаг. Мөн бусад төрлийн давхрааны мэс заслуудыг бодоход давхраа сулрах магадлал хамгийн өндөр байдаг.
Хагас зүсэлттэй арга
Давхараа үүсгэх хэсэгтээ 2мм орчимын өргөнтэй 3-4 зүсэлт хийж үүгээрээ дамжуулан мэс заслыг явуулдаг.
Илүү дэлгэрэнүй мэдээллийг манай вэбсайт/энд дарна уу/аас авна уу.
No comments:
Post a Comment