Search This Blog

Tuesday, December 30, 2014

Шинэ жилийн мэнд хүргэе ГРАНД ГОО САЙХНЫ ЭМНЭЛЭГ


Манай эмнэлэгт итгэн үйлчлүүлсэн бүхий л үйлчлүүлэгчиддээ шинэ оны мэнд хүргэн эрүүл энхийг хүсье~~~~

Нүд хамрын дахин хагалгаа Nud hamriin dahin hagalgaa

Нүдний дахин хагалгаа

Урьд нь хийлгэсэн давхрааны хагалгаа тань амжилтгүй болж та гоо сайхнаараа хохирсон бол...

...Сэтгэлээр унах хэрэггүй манайхыг зориорой. Бид таны давхрааг дахин засаж сайхан нүдийг тань эргүүлэн өгье.

Дахин хагалгаа хийлгэх тохиолдлууд:

- Тод сорви

- Давхраа томорсон

- Давхраа давхар орсон

- 2 Нүд өөр болсон

- Давхраа унжин нүд гунигтай харагдах болсон

- Давхраа гарч алга олсон

***

Хамрын дахин хагалгаа

Хамрын хагалгаа амжилтгүй болж та өөртөө итгэх итгэлээ алдсан бол...

Өндөр мэргэжлийн чадварлаг эмч нар танд туслахад бэлэн байна.

Дараах тохиолдлуудад хамрыг дахин засаж сэргээж байна:

- Хамрын өндөртөө сэтгэл хангалуун бус байх

- Мэс засал хийлгэсэн нь хэт мэдэгдэх

- Хамрын үзүүр хавчигдсан тохиолдолд

- Хиймэл эд гэрэлтэн харагдах тохиолдолд




Энэхүү мэдээлэлийг Гранд гоо сайхны эмнэлэгээс бэлтгэв.
Илүү дэлгэрэнүй мэдээлэлийг манай вэбсайт/энд дарна уу/аас авна уу.
Та хүсвэл манай онлайн зөвөлгөөний хуудасаас өндөр нууцлалтайгаар 1:1 зөвөлгөө авах боломжтой. /энд дарна уу/
Манай хаяг : Сөүл хот Каннам дүүрэг Шинса хороолол 514-16
Шинса метроны буудлын 8-р гарц
Холбоо барих утас : +976-9831-2660, 070-7119-1381
И- мэйл хаяг : grandps_mgl1@hotmail.com


Дээд, доод эрүүний мэс засал

ДЭЭД, ДООД ЭРҮҮНИЙ МЭС ЗАСАЛ
WHAT? Дээд доод эрүүний мэс засал нь :
Эрүү нүүрний гажиг засах мэс засал (нүүрний ясны байрлал болон хэлбэрийг    өөрчилөх мэс засал)-ийн нэг төрөл бөгөөд, дээд эрүү болон доод эрүүний мэс заслыг хамт хийдэг.
Эрүүний гажигаас болж нүүрний тэгш хэм алдагдах, доод эрүү шаамий болж хөгжих, уруул хэсгийн яс хэт урагш төвийж хөгжих гэх мэт гоо зүйн төдийгүй эрүүл мэндэд муугаар нөлөөлөх асуудалууд үүсдэг. Энэ тохиолдолд дээд доод эрүүний мэс заслаар дамжуулан асуудлуудыг шийдвэрлэдэг.
Дээд доод эрүүний мэс заслыг хийхдээ дээд болон доод эрүүний ясыг тайрч хоёр хэсэг болгон хуваасаны дараа, дээд доод шүдний хазалтыг зөв байхаар байрлуулсаны дараа бэхлэж өгдөг арга юм. Энэхүү мэс засал нь нилээдгүй төвөгтэй мэс засал бөгөөд мэс заслын үеэр доод эрүүний ойр хавийн мэдрэлийн судасууд гэмтэх магадлалтай байдаг.
Дээд доод эрүүний мэс засал нь эрүүний яс болон шүдний жигд бус байдлыг эмчилэх мэс засал гэж тодорхойлогддог бөгөөд ихэвчилэн эрүүний ясны байрлал болон хэлбэрийг зүгширүүлэх зорилготой байдаг. Эрүүний яс болон шүдний жигд бус байдлыг зассаны үр дүнд хазах, ярих, амьсгалах гэх мэт эрүүл мэндтэй холбоотой асуудлууд шийдвэрлэгдэхээс гадна гоо зүйн тал дээр маш том өөрчлөлтийг бий болгодог.
Дээд доод эрүүний мэс заслын дараа шүдний хэлбэр засах аппарат зүүх тохиолдол их байдаг. Энэхүү мэс заслыг гоо сайхны болон амны хөндий, эрүү нүүрний мэс заслын эмч нар хийж гүйцэтгэдэг. Дээд доод эрүүний мэс заслыг хийх шаардлагатай тохиолдолууд нь:
1.      Дээд доод эрүүний хазалт буруу /шүдний гажиг засах аппаратаар засрах боломжгүй/


2.      Нүүрний тэгш хэм алдагдсан


3.      Дээд уруул доод уруулыг бодоход урагшаа хөгжсөн

4.      Нүүр хэт урт


METHOD? Мэс заслын аргачилал :
Мэс засал нь бүтэн мэдээ алдуулалттай хийгдэх бөгөөд байдлаасаа хамааран 2-7 цагийн хооронд үргэлжилдэг. Мэс заслын өмнө Компютер томографик болон рентген зураг авалт хийж шүд болон гавлын ясны бүтэцийг нарийвчилан тодорхойлох бөгөөд үүн дээрээ тулгуурлан мэс заслын төлөвлөгөөгөө гаргадаг.
Эрүүний ясыг тогтоохын тулд эмчилгээний зориулалттай төмөр ялтас, төмөр утас гэх мэт зүйлүүд ашиглагддаг ба нүүрэнд сорви үлдээхгүйн тулд зүсэлтийг ихэвчлэн амны дотор талаас хийдэг. Зүсэлт хийсэний дараа ясныг зүсэх, хэсэгтчилэн тайрч авах, ясыг хөдөлгөх, шаардлагатай бол хиймэл яс суулгадаг.
Мэс заслын аргчилалын хувьд дээд эрүүний мэс заслын нэршил нь Le Fort Obsteotomy гэгдэх бөгөөд энэ нь дотроо LF1, LF2, LF3 гэж ангилагддаг. LF2 болон LF3 нь дээд эрүүний яс хэт их гажисан тохиолдолд ашигладдаг бөгөөд бусад тохиолдолд ихэвчилэн LF1 аргаар дээд эрүүний мэс заслыг хийдэг. Доод эрүүний мэс заслыг ч мөн тухайн хүний ясны гажигаас шалтгаалан SSRO, IVRO гэсэн аргуудаас сонгон хийдэг.
SSRO

Le Fort Obsteotomy
AFTER? Мэс заслын дараа :
Мэс заслын дараа ихэнх тохиолдолд шүдний гажиг засах аппарат зүүх шаардлагатай байдаг бөгөөд энэ нь зөвхөн гоо зүйн талаас гадна хазалт болон дуудлага зүгширүүлэх гэх мэт эрүүл мэндийн тал дээр чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү шүдний гажиг засах аппаратыг 6сараас 1жил хагас орчим зүүдэг. Шаардлагатай бол үүнээс удаан хугацаагаар зүүх ч тохиолдол байдаг.
Дээд доод эрүүний мэс заслын дараа 4 долоо хонгийн турш зажилуур багатай зөөлөн хоол идэх шаардлагатай бөгөөд үүнээс хойш бага багаар ердийн хоолоо идэж эхлэнэ. Мөн энэхүү мэс заслыг хийхдээ амны дотор талд зүсэлт хийдэг. Иймээс үрэвсэлээс сэргийлэхийн тулд юм идсэний дараа амаа зориулалтын шингэнээр сайтар зайлах гэх мэт амны хөндийн ариун цэврийг чанд сахих хэрэгтэй.

Энэхүү мэдээлэлийг Гранд гоо сайхны эмнэлэгээс бэлтгэв.
Илүү дэлгэрэнүй мэдээлэлийг манай вэбсайт/энд дарна уу/аас авна уу.
Та хүсвэл манай онлайн зөвөлгөөний хуудасаас өндөр нууцлалтайгаар 1:1 зөвөлгөө авах боломжтой. /энд дарна уу/
Манай хаяг : Сөүл хот Каннам дүүрэг Шинса хороолол 514-16
Шинса метроны буудлын 8-р гарц
Холбоо барих утас : +976-9831-2660, 070-7119-1381
И- мэйл хаяг : grandps_mgl1@hotmail.com


Залуужуулах мэс засал Нүдний үрчлээ татах


Залуужуулах мэс заслууд Нүдний үрчлээ арилгах 

Эмэгтэйчүүдийн хувьд үзэсгэлэнтэй гэхээс илүүтэй залуу харагдаж байна гэхэд илүү баярлах нь олонтой. 
Нүдний үрчлээнээсээ болж та наснаасаа илүү овортой харагддаг байж магадгүй юм. 
Тэгвэл та дараах залуужуулах мэс заслуудын тусламжтайгаар нүдний үрчлээгээсээ салж залуу сайхан харагдах боломжтой. 

  • зовхийг гадна булангаас татах 
  • доод зовхины өөхийг дахин байрлуулах 
  • дээд зовхи татах 
  • доод зовхины мэс засал 
  • хөмсөгний доороос арьс татах 
  • доод зовхины өөх авах 
  • хүнхэр нүд засах 
Залуужуулж сэтгэл татам харцыг бэлэглэх энэхүү мэс заслын аргыг манай эм нэлэгт анх гаргаж нэвтрүүлсэн бөгөөд нүдний доод үрчлээг арилгах Грандын дэвшилтэт аргачлал юм.
 
Эдгээр мэс заслууд нь:
- Хэсэгчилсэн мэдээ алдуулалт 
- 30 минутаас 1 цаг зарцуулагддаг.
- Эмнэлэгт хэвтэх шаардлагагүй
- Оёдол авах шаардлагагүй

Мэс заслын аргачлалуудыг доор зургаар харуулав. 










Илүү дэлгэрэнүй мэдээлэлийг манай вэбсайт/энд дарна уу/аас авна уу.




Ботокс гэж юу вэ? Botox gej yu we?

Та бүхэндээ амралтын өдрийн мэнд хүргэе. Бүгд сайхан амарцгааж байна уу? Цас орсны дараа өдөр хүйтэн байна шүү. Өнөөдөр та бүхэндээ сүүлийн үед арьсны үрчлээ арилгах, булчин чангалах зорилгоор гоо сайхны салбарт түгээмэл хэрэглэх болсон ботокс-ын талаа дэлгэрэнгүй танилцуулахаар бэлтгэлээ. 
Ботокс гэж юу вэ?
  • Тайлбар
    Ботокс нь “А” төрлийн ботолины хор ашиглан үйлдвэрлэсэн эмийн бүтээгдэхүүн бөгөөд ботокс эмчилгээ гэдэг нь ботолины хор ашиглан хийгддэг эмчилгээний арга юм.
    Ботолины хор нь clostridium botulinum хэмээх хүчилтөрөгчгүй орчинд үрждэг бактъерээс ялгардаг хор бөгөөд нийт 7 төрөл байдаг. Энэ дундаас “А” болон “В” төрлийн ботолины хорыг боловсоруулан анагаах ухаанд ашигладаг.
    Энэ хор нь хөдөлгөөний мэдрэлийн судаснаас acetylcholine хэмээх дааврын ялгаралыг зогсоосоноор булчингийн үйл ажилгаа саармагждаг. Ботоксыг анх зовхи татах, хүзүүний булчин татаж хүзүү муруйх гэх мэт шинж тэмдэгүүдийн үед ашигладаг байсан.
    Эмчилгээний үед ботолины хор тарьсаны дараа тухайн хэсгийн үрчлээ арилдагийг мэдсэнээр ботоксыг гоо сайхны салбарт ч мөн ашиглах болсон. Одоогоор ботокс нь зөвхөн эрүүл мэндийн зорилгоор бус гоо сайхны зорилгоор түгээмэл ашиглагдаж байгаа.
    Ботокс нь гоо сайхны салбарт үрчлээ арилгах, эрүүний булчин багасгах, хөлний эрээн булчин багасгах, хэт хөлрөлтийг зогсоох гэх мэт зорилгоор маш түгээмэл ашиглагддаг. Орчин үед mesobotox, dermatoxin, microbotox гэх мэт ботокс дээр тулгуурласан олон төрлийн тарианууд шинээр гарч ирэх болсон.
    Ботолины хороор үрчлээ арилгах арга нь нүүрни хувиралын үед үүсдэг нимгэн үрчлээг арилгахад өндөр үр дүнтэй боловч зүгээр байхад ч харагддаг гүн үрчлээний хувьд тарьсаны дараа үрчлээ бага зэрэг үлдэх тохиолдол цөөнгүй байдаг. Иймээс үрчлээ үүсгэдэг зуршилуудаа засцгаая
    • Анхаарах зүйл

      • Ботокс тариа хийсэний дараа доорх зүйлсийг сайтар анхаарч гам барьвал зохистой байдаг.
        Ботокс тарьсан хэсгийг хэт их оролдож, дарж болохгүй
        Тарьсаны дараа 2-3 цагийн турш хэвтэж болохгүй
        Тариа хийсэн хэсгийг доошоо харуулж болохгүй.
        • Өвдөлт
          Ботокс тарихад нүдний ойр хавь, дух гэх мэт жижиг цар хүрээтэй хэсгийн хувьд өвдөлт бараг мэдэгдэхгүй боловч цар хүрээ томроход эсэргээрээ байдаг.
          Иймээс том цар хүрээтэй хэсэгт ботокс тарихдаа мэдээ алдуулах тосыг тухайн хэсэгт түрхэж өгдөг бөгөөд ингэсэнээр өвдөлтийг 50-с дээш хувиар багасгаж чаддаг.
          Мэдээ алдуулах тосны үйлчилгээ арилахад тариа хийсэн хэсэг бага зэрэг бадайрч буй мэт мэдрэгдэх боловч өвдөлт бараг байдаггүй.

          • Сөрөг нөлөө
            Ботокс тариа нь маш цөөн тохиолдолд сөрөг нөлөө үүсэх боломжтой байдаг. Зохистой хэмжээний дозыг хэтрүүлэх, хэт гүн тарих, зарим тохиолдолд тухайн хүний өөрий биеийн онцолгоос шалтгаалан сөрөг нөлөө үүсэх магдлалтай.
            1.   Нүдний эмгэгийн эмчилгээ
            Зовхи сулрах, нүдний ард цус хурах, нулимас урсах, нүд хурайших, гялбах, зовх дотогшоо эсвэл гадагшаа эргэх, нүдний эвэрлэг бүрхэвчийн үрэвсэл, юмс давхардаж харагдах
            2.   Мэдрэлийн эмгэгийн эмчилгээ
            Хүзүүний булчингий эмчилгээний сөрөг нөлөөгөөр юм залгихад хэцүү болох, булчин мэдрэлгүй болох, татах, булчин сунах, тархины саажилтын эмчилгээний сөрөг нөлөөгөөр хүч сулрах, хөл өвдөх, хөлний булчин сунах, эрээн булчин татах, өвдөг өвдөх, халуурах, нойр хүрэх,
            3.   Гоо сайхны зорилго
            Богино хугацаагаар толгой өвдөх, тарисан хэсэгт өвдөх юмуу хавдах, үрэвсэх, улайх, мөн дотор муухайрах, толгой эргэх, хөхрөх гэх мэт шинж тэмдэгүүд илэрч болдог.
            • Ямар зорилгоор ашигладаг вэ?
              1.   Нүдний эмгэг : Зовхины булчин татах, нүд хялайх болон долийх
              2.   Мэдрэлийн эмгэг : Тархины саажилт, тархиар хатгах, биеийн булчин татах
              3.   Гоо сайхан : Үрчлээ, эрүү болон хөлийн эрээн булчин
              4.   Бусад : Хэт их хөлрөлт гэх мэт шинж тэмдэгийн үед хялбар бөгөөд үр дүнтэйгээр ашиглагддаг.

              Ботоксыг зөв хэрэглэвэл маш өндөр үр дүнтэй бөгөөд хялбар аргаар үрчлээгүй толигор арьстай болох боломжтой. 

              ТА БОТОКСООР ҮРЧЛЭЭГЭЭ АРИЛГАХЫГ ХҮСЭЖ БАЙГАА БОЛ МАНАЙ ЭМНЭЛЭГ ТАНЬД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨН БОТОКС ТАРЬЖ ӨГНӨ. 







Monday, December 29, 2014

Үс арчилгааны талаарх үнэн ба худал Гранд гоо сайхны эмнэлэг Grand goo saihnii emneleg

                             эх сурвалж: http://cyrillagel.deviantart.com/art/hair-beauty-315193528
                                    
Үс арчилгааны талаарх үнэн ба худал 

Намирсан сайхан үсний гол нууц бол тогтмол бөгөөд зөв зохистой арчилгаанд оршдог.
Бид үс арчилгааны талаар хэр мэдлэгтэй байдаг бол?
Олон удаагийн хими болон будалтнаас болж гэмтсэн үсэнд зориулсан зөвлөмжийг хүргэе.
Үс арчилгааны талаарх цуу яриануудын хэд нь үнэн хэд нь худал болохыг мэдэн авч үсээ зөв арчилвал ямар вэ?
Асуулт: Хаг ихтэй хүн үсээ байнга угаах нь муу? 
Хариулт: (X) Үсний уг нь хүний арьсны нэг хэсэг. Гэтэл хуухинаас ялгарч байгаа бодисыг тухайн үе бүрт нь арилгаж өгөхгүй бол нян үржиж улмахар  хуухины өнгөр болон нянгууд хэмжээнээсээ илүү ихээр гадагшилснаас хаг гэгч үүсдэг. Тиймээс хуухинд нян үржснээр хаг бий болдог тул усаа байнга угаах нь хуухинх дах нянгийн үржилтийг багасгаж  улмаар хаг үүсэхээс сэргийлдэг байх нь ээ. Тодорхой давталттайгаар шампунь болон үсний тэжээлээр чийгшүүлэн хуухины бодисын солилцоог тэнцвэржүүлэн өгч, хуухины массаж, самналтаар цусны эргэлтийг идэвхижүүлж өгөх нь үс болон хуухийг хуурайшихаас сэргийлж өгдөг.
Асуулт: Биеийн тос болон энгийн тэжээлийн тосоор үсний treatment (тэжээл)-ийг орлуулж болдог уу? 
Хариулт: (X) Үсний treatment нь гэмтэлтэй үсийг дахин сэргээхээс гадна хуухийг сэргээж өгснөөр бага багаар үсийг эрүүлжүүлдэг. Сүүүлийн үед тосон хэлбэрийн үсний treatment-ээс гадан маск, lotion зэрэг хэлбэрээр гардаг болсон билээ. Заримдаа биеийн тос болон энгийн тэжээлийн тосоор үсний treatment (тэжээл)-ийг орлуулан хэрэглэдэг тохиолдол байдаг ч энэ нь эсрэгээр үс болон хуухинд гадны бохир зүйлс их шингээлгэн эсрэгээрээ үсийг эрүүл бус болгох нөхцлийг бүрдүүлдэг. Үсний бүтээгдэхүүнүүдийг арьсндаа түрхдэггүйтэй адил үсэнд үсэнд нь зориулсан бүтээгдэхүүнүүдйиг хэрэглэх нь зохистой.
Асуулт: Үсээ хатаагүй байхад самнах нь үсний ширхэгт муу? 
Хариулт: (O) Үс 80 хувиас дээш хатаагүй бол самнахгүй байх хэрэгтэй. Нойтон үед үсийг самнах нь үсний хамгийн гадна талын давхрааг гэмтээх аюултай байдаг. Мөн үсэндээ янз бүрийн химийн засал их хийлгэсэн бол самнаж байх явцад үсний ширхэг гуужин нарийсан бүр их гэмтдэг. Үсээ угаасны дараа алчуураар тодорхой хэмжээнд усыг нь арчаад үсний эссэнсэ тэжээлийн тосыг түрхээд хамгийн сүүлд үсний сэнсээр хатааж өгөөрэй. Алчуураар үсээ арчихдаа зөөлөн дарж усыг нь шингээж өгөх хэрэгтэй бөгөөд алчуураар үрж арчих нь үсийг улам хуурайшуулдаг.
Асуулт: Үсээ өдөр бүр шампундах нь муу? 
Хариулт: (X) Шампуныг өдөрт тэд эд гэж тогтоох аргагүй юм. Учир нь арьстай адил үс мөн адил тослог, хуурай гэж байдаг тул  үснийхээ тослог хуурайг харгалзан үсээ хэр байнга угаахаа тогтоох нь зүйтэй. Хуурайшилтэй үсний хувьд долоо хоногт 3-4 удаа, тослог үстэй хүн өдөр бүр үсээ угааж байж хуухинд үүссэн илүүдэл бодисуудыг арилгаж үсээ эрүүл байлгадаг.
Асуулт: Үсийг шөнө унтахынхаа өмнө угаах нь сайн? 
Хариулт: (O) Үсээ аль болох шөнө угаах нь сайн. Өдөржингөө гадуур явж бохирдсон үсээ шөнө тэдгээр бохирдлуудыг арилган угааж өгсний дараа унтвал шөнө унтаж байх хооронд үс амардаг. Маргааш өглөө нь хэрэв үс тань сэрдийгээд цэгцэрч өгөхгүй байвал усаар жаахан норгох юмуу зайлахад л таны үс өдрийн туршид  өнгөлөг сайхан харагдана.
출처:http://cafe.naver.com/vdghair/391672 аас орчуулан хүргэлээ
.
Энэхүү мэдээллийг ГОО САЙХНЫГ АВРАГЧ ГРАНД ГОО САЙХНЫ ЭМНЭЛГЭЭС бэлтгэн хүргэлээ.
http://mn.grandsurgery.com/teardrop-implants/ 
Бидэнтэй холбоо барих
Утасны дугаар :     070-7119-1381 /Солонгосоос/
9831-2660 /Монголоос/
Имэйл хаяг :     grandps_mgl1@hotmail.com

Үтрээ багасгах эмэгтэйчүүдийн косметик мэс засал Utree bagasgah emegtechuudiin cosmetic mes zasal

Үтрээ багасгах эмэгтэйчүүдийн косметик мэс засал




Бидэнтэй холбоо барих:
Утас : 070-7119-1381 /Солонгосоос/
                             9831-2660 /Монголоос/
Имэйл grandps_mgl1@hotmail.com


(Та манай вэб сайтын онлайн зөвлөгөөний булангаас мэдээллийн өндөр нууцлалтайгаар зөвөлгөө авах боломжтой)



Friday, December 26, 2014

Арьс арчилгааны бүх төрлийн үйлчилгээ


ТА НҮҮРЭН ДЭЭРХ ТОЛБО, БАТГА, НӨСӨӨ, СЭВХ ЗЭРЭГ АСУУДЛУУДААСАА САЛАХЫГ ХҮСВЭЛ ГРАНД ЭМНЭЛЭГИЙГ ЗОРИОРОЙ. 

ТАНЫ АРЬСНЫ ОНЦЛОГТ ТОХИРУУЛАН ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ ӨГӨХ БОЛНО. 


Бидэнтэй холбоо барих:
Утас : 070-7119-1381 /Солонгосоос/
                             9831-2660 /Монголоос/
Имэйл grandps_mgl1@hotmail.com


(Та манай вэб сайтын онлайн зөвлөгөөний булангаас мэдээллийн өндөр нууцлалтайгаар зөвөлгөө авах боломжтой)