Улирлаас үл хамааран гоолиг сайхан биетэй болохын тулд бүсгүйчүүд маань уйгагүй зүтгэдэг. Ялангуяа зун эмэгтэйчүүд маань бие галбираа тодотгосон бариун хувцас өмсөж бусдын анхаарлыг татахыг мэдээж хүсдэг шүү дээ. Тиймээс ч зун болж дулаархаас өмнө хөхний мэс засал хийлгэхээр бодож байгаа бүсгүйчүүд цөөнгүй байдаг.
Хүмүүс хөхний мэс заслыг нимгэн хувцас өмсдөг зуны улиралд их хийдэг гэж ойлгодог боловч өвөл ч мөн хөхний мэс засал хийлгэж байгаа бүсгүйчүүдийн тоо зунаас дутахааргүй их байдаг.
Өвлийн улиралд хөхний хагалгаанд орох давуу тал бол мэс заслын дараа тодорхой хугацаанд усанд орохгүй байх асуудал өвлийн улиралд хамаагүй дээр байдаг бөгөө үрэвсэлт бага явагддаг мөн гарах үедээ зузаан хувцасласнаар бусдад мэдэгддэгүй зэрэг шалтгаанаас болоод хөхний мэс заслыг өвөл их хийлгүүлдэг.
Тэгвэл, бүсгүйчүүд хөхний ямар хэлбэрийн мэс заслуудыг илүүд үздэг болохыг таницуулъя. Сүүлийн үед "усан дусал хөх томруулах мэс засал" -ыг бүсгүйчүүд ихэд сонирхон хийлгэж байгаа үр дүн сайтай мэс засал юм. Усан дусал хэлбэрийн мэс засал гэдэг нь усан дусал хэлбэртэй имплантаар натурал бөгөөд сайхан хэлбэртэй хөхийг бий болгодог онцлогтой.
Хүний биеийн механизмд суурилан бүтээгдсэн усан дусал хэлбэрийн имплант нь өмнө нь хэрэглэгддэг байсан дугуй хэлбэрийн имплантыг бодвол хөхөн дотор эзлэх талбай багатай байдаг тул имплантны хэлбэр өөрчлөгдөх, үрчлээ үүсгэх, хатууруах зэрэг сөрөг нөлөө харьцангуй багатай. Түүнчлэн Солонгос эмэгтэйчүүд Европ эмэгтэйчүүдийг бодвол цээж багатай бөгөөд цээжний хэмжээнээс үл шалтгаалан хэлбэр муутай эсвэл хэтэрхий жижиг хөхтэй гэж бодож байгаа бол энэ асуудлаа усан дусал хэлбэрийн мэс заслаар шийдвэрлэх боломжтой.
Гранд Гоо сайхны эмнэлгийн И Сэ Хуан эмч "Хөхний мэс засал хийлгэхээр ирж буй өвчтөнүүд дунд том хэмжээтэй болгож өгөөч гэж хүсдэг тохиолдол их байдаг. Гэвч эмэгтэйчүүд өөрийн өндөр, цээжний хэмжээ, цээжний тойрогтоо тохирсон мэс заслыг сонгох нь чухал" гэж зөвлөж байна.
Хөх томруулах мэс засал хийлгэсэн хүмүүсийн сэтгэгдлийг харахад заримдаа хөхний хэмжээнд хэт их анхаарлаа хандуулдаг нь буруу хандлага юм. хөхөө хэр их томруулахаас гадна имплант суулгасны дараах хөхний хэмжээ натурал өөрийн юм шиг хэрнээ эрүүл аюулгүй байж байж амжилттай хөхний мэс засал боллоо гэж үзнэ.
Тиймээс аюулгүй, мэс заслын дараах эдгэрэлтийн явц болон эмчилгээг хамтад нь хийж өгдөг эмнэлэгт мэс засал хийлгэх нь чухал.
<И Сэ Хуан, Гранд Гоо Сайхны эмнэлгийн мэргэжлийн гоо сайхны эмч-ийн ярианаас иш татав. >
출처:http://www.datanet.co.kr/news/articleView.html?idxno=78023에서 번역.
No comments:
Post a Comment