Search This Blog

Tuesday, December 30, 2014

Ботокс гэж юу вэ? Botox gej yu we?

Та бүхэндээ амралтын өдрийн мэнд хүргэе. Бүгд сайхан амарцгааж байна уу? Цас орсны дараа өдөр хүйтэн байна шүү. Өнөөдөр та бүхэндээ сүүлийн үед арьсны үрчлээ арилгах, булчин чангалах зорилгоор гоо сайхны салбарт түгээмэл хэрэглэх болсон ботокс-ын талаа дэлгэрэнгүй танилцуулахаар бэлтгэлээ. 
Ботокс гэж юу вэ?
  • Тайлбар
    Ботокс нь “А” төрлийн ботолины хор ашиглан үйлдвэрлэсэн эмийн бүтээгдэхүүн бөгөөд ботокс эмчилгээ гэдэг нь ботолины хор ашиглан хийгддэг эмчилгээний арга юм.
    Ботолины хор нь clostridium botulinum хэмээх хүчилтөрөгчгүй орчинд үрждэг бактъерээс ялгардаг хор бөгөөд нийт 7 төрөл байдаг. Энэ дундаас “А” болон “В” төрлийн ботолины хорыг боловсоруулан анагаах ухаанд ашигладаг.
    Энэ хор нь хөдөлгөөний мэдрэлийн судаснаас acetylcholine хэмээх дааврын ялгаралыг зогсоосоноор булчингийн үйл ажилгаа саармагждаг. Ботоксыг анх зовхи татах, хүзүүний булчин татаж хүзүү муруйх гэх мэт шинж тэмдэгүүдийн үед ашигладаг байсан.
    Эмчилгээний үед ботолины хор тарьсаны дараа тухайн хэсгийн үрчлээ арилдагийг мэдсэнээр ботоксыг гоо сайхны салбарт ч мөн ашиглах болсон. Одоогоор ботокс нь зөвхөн эрүүл мэндийн зорилгоор бус гоо сайхны зорилгоор түгээмэл ашиглагдаж байгаа.
    Ботокс нь гоо сайхны салбарт үрчлээ арилгах, эрүүний булчин багасгах, хөлний эрээн булчин багасгах, хэт хөлрөлтийг зогсоох гэх мэт зорилгоор маш түгээмэл ашиглагддаг. Орчин үед mesobotox, dermatoxin, microbotox гэх мэт ботокс дээр тулгуурласан олон төрлийн тарианууд шинээр гарч ирэх болсон.
    Ботолины хороор үрчлээ арилгах арга нь нүүрни хувиралын үед үүсдэг нимгэн үрчлээг арилгахад өндөр үр дүнтэй боловч зүгээр байхад ч харагддаг гүн үрчлээний хувьд тарьсаны дараа үрчлээ бага зэрэг үлдэх тохиолдол цөөнгүй байдаг. Иймээс үрчлээ үүсгэдэг зуршилуудаа засцгаая
    • Анхаарах зүйл

      • Ботокс тариа хийсэний дараа доорх зүйлсийг сайтар анхаарч гам барьвал зохистой байдаг.
        Ботокс тарьсан хэсгийг хэт их оролдож, дарж болохгүй
        Тарьсаны дараа 2-3 цагийн турш хэвтэж болохгүй
        Тариа хийсэн хэсгийг доошоо харуулж болохгүй.
        • Өвдөлт
          Ботокс тарихад нүдний ойр хавь, дух гэх мэт жижиг цар хүрээтэй хэсгийн хувьд өвдөлт бараг мэдэгдэхгүй боловч цар хүрээ томроход эсэргээрээ байдаг.
          Иймээс том цар хүрээтэй хэсэгт ботокс тарихдаа мэдээ алдуулах тосыг тухайн хэсэгт түрхэж өгдөг бөгөөд ингэсэнээр өвдөлтийг 50-с дээш хувиар багасгаж чаддаг.
          Мэдээ алдуулах тосны үйлчилгээ арилахад тариа хийсэн хэсэг бага зэрэг бадайрч буй мэт мэдрэгдэх боловч өвдөлт бараг байдаггүй.

          • Сөрөг нөлөө
            Ботокс тариа нь маш цөөн тохиолдолд сөрөг нөлөө үүсэх боломжтой байдаг. Зохистой хэмжээний дозыг хэтрүүлэх, хэт гүн тарих, зарим тохиолдолд тухайн хүний өөрий биеийн онцолгоос шалтгаалан сөрөг нөлөө үүсэх магдлалтай.
            1.   Нүдний эмгэгийн эмчилгээ
            Зовхи сулрах, нүдний ард цус хурах, нулимас урсах, нүд хурайших, гялбах, зовх дотогшоо эсвэл гадагшаа эргэх, нүдний эвэрлэг бүрхэвчийн үрэвсэл, юмс давхардаж харагдах
            2.   Мэдрэлийн эмгэгийн эмчилгээ
            Хүзүүний булчингий эмчилгээний сөрөг нөлөөгөөр юм залгихад хэцүү болох, булчин мэдрэлгүй болох, татах, булчин сунах, тархины саажилтын эмчилгээний сөрөг нөлөөгөөр хүч сулрах, хөл өвдөх, хөлний булчин сунах, эрээн булчин татах, өвдөг өвдөх, халуурах, нойр хүрэх,
            3.   Гоо сайхны зорилго
            Богино хугацаагаар толгой өвдөх, тарисан хэсэгт өвдөх юмуу хавдах, үрэвсэх, улайх, мөн дотор муухайрах, толгой эргэх, хөхрөх гэх мэт шинж тэмдэгүүд илэрч болдог.
            • Ямар зорилгоор ашигладаг вэ?
              1.   Нүдний эмгэг : Зовхины булчин татах, нүд хялайх болон долийх
              2.   Мэдрэлийн эмгэг : Тархины саажилт, тархиар хатгах, биеийн булчин татах
              3.   Гоо сайхан : Үрчлээ, эрүү болон хөлийн эрээн булчин
              4.   Бусад : Хэт их хөлрөлт гэх мэт шинж тэмдэгийн үед хялбар бөгөөд үр дүнтэйгээр ашиглагддаг.

              Ботоксыг зөв хэрэглэвэл маш өндөр үр дүнтэй бөгөөд хялбар аргаар үрчлээгүй толигор арьстай болох боломжтой. 

              ТА БОТОКСООР ҮРЧЛЭЭГЭЭ АРИЛГАХЫГ ХҮСЭЖ БАЙГАА БОЛ МАНАЙ ЭМНЭЛЭГ ТАНЬД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨН БОТОКС ТАРЬЖ ӨГНӨ. 







No comments:

Post a Comment