Хамрын мэс заслын төрлүүд
Мэс заслыг хийхдээ хамрын
болон чихний мөгөөрөс, имплант, филлер зэргийг ашигладаг.
1. Хамрын үзүүрийн мэс засал
Хамрын үзүүрийг хамрын
нуруунд зохицуулан хэлбэрийг гаргаж өгдөг ба мэс
засалд самсааны мөгөөрсийг ашигладаг.
2. Хамрын
нурууны мэс засал
Хамрын нурууг хүний нүүрний хэлбэрт
тохируулан өөрчилдөг. Хамрын нурууны мэс заслыг
хийхдээ имплант ашиглан хамрыг өндөрсөгдөг.
3. Хамрын
угалз багасгах мэс засал
Хамрын угалз өргөн, палбигар хэлбэртэй байвал хамар байгаагаасаа илүү намхан
харагддагаас гадна хамрын нүх ч сармагар харагддаг. Хамрын угалзыг
нарийхан харагдуулахын тулд хамрын 2 талын угалзыг бага
зэрэг дотогш хумиж оёдог.
4. Бүргэд хамар засах
Хамрын нурууны яс нь товойж гарсан хэлбэрийн
хамрыг монхор буюу бүргэд хамар гэж нэрлэдэг. Бүргэд хамрын
мэс заслын арга нь тухайн
хүний хамрын хэлбэр болон жижиг томоос шалтгаалдаг.
-Хэвийн хэмжээтэй боловч бага зэрэг монхор
хамартай бол
Хамрын нурууний товойж гарсан хэсгээс шаардлагатай хэмжээнд
тайрч авах харьцангуй хялбар мэс заслын аргыг сонгодог.
-Намхан хэрнээ монхор хамартай бол
Хамрын өндөр, монхорыг засах 2 төрлийн мэс заслыг хамт хийдэг. Хамрын
нурууг тэгшилэн хамрын нурууг тэгшилсэний дараа имплант, хамрын
болон чихний мөгөөрс ашиглан хамрыг өндөр болгодог.
-Хамар ерөнхийдөө том бөгөөд хэт монхор бол
Ийм тохиолдолд хамрын нурууг нарийсгаж, тэгшлэх
мэс заслыг хийдэг.
5. Хамрын
мурий засах
Мурий хамар нь зөвхөн гоо зүйн талаас
ч биш эрүүл мэндийн хувьд ч синусит, гамрит
гэх мэт хамрын өвчинийг үүсгэх аюултай байдаг. Хамрын самсааны мөгөөрсийг тэгшилж, баруун зүүн талын тэгш хэмийг олон зөв байрлалд
байрлуулдаг.
6. Богино
хамрыг уртасгах мэс засал
-Гахай хамартай бол
Хамрын үзүүрийг мөгөөрс ашиглан хамрын үзүүрыг доошоо сунгаж өгсөнөөр хамрын
нүхийг харагдахгүй болгодог.
-Хамрын эхлэл хэсэг хэт намхан
бол
Энэ тохиолдолд хамрын нурууг өндөрлөх мэс заслаар
асуудлыг хялбархан шийдвэрлэх боломжтой байдаг.
7. Хамрын
давтан мэс засал
1-с дээш удаа хамрын мэс засал хийлгэж байсан бөгөөд дахин
мэс засал хийлгэх гэж буй тохиолдолд давтан мэс засал гэдэг. Давтан
мэс засал нь анхны мэс заслыг бодоход илүү хэцүү байдаг
бөгөөд эмчийн ур чадвар, дадлага туршлагыг ихээр шаарддаг. Учир нь мэс заслыг олон удаа давтан хийх тусам тухайн хэсгийн
зөөлөн болон хатуу эдийн гэмтэл нь ихэсдэг. Иймээс давтан
мэс засал хийлгэхээр шийдсэн бол мэс засал хийлгэх эмчээ тун няхуур сонгох хэрэгтэй
байдаг.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 010-8743-6757 /Солонгосоос/9831-2660 /Монголоос/
(Манай вебсайтны
зөвөлгөө авах булангаас нууцлалтай онлайн зөвөлгөө авах боломжтой)
ReplyDeleteБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)