Өвлийн улиралд хэрхэн арьсаа арчилах вэ?~
|
Сайн байцгаана уу!
Саяхан л намар эхэлж байсан ч аль хэдийн хүйтэн өвөл дундаа орчихжээ.
Тиймээс бид та бүхэндээ өвлийн улиралд арьсаа хэрхэн арчилах тухай зөвөлгөөг хүргэхээр шийдлээ.
1-р алхам Арьсаа гуужуулах
Өвлийн улиралд хүйтэн салхи, жихүүн агаараас болж арьсны гадрага хуурайшч холцрууттахдаа амархан байдаг.
Ингэж арьс холцруутвал арьсны төрөл бүрийн асуудал үүсэх гол шалтгаан болох нь ч бий.
Тиймээс өвлийн улиралд 7 хоногт 2-3 удаа заавал арьсаа гуужуулах хэрэгтэй.
Гэсэн хэдий ч арьсны хамгаалагч давхрагыг гэмтээх хэмжээнд хэт их гуужуулах нь харин ч
арьсыг улам хуурай болгож өнгөц үрчлээг нэмэгдүүлдэг тул хэтрүүлж болохгүй шүү.
2-р алхам Ус сайн уух
Заавал өвөл ч биш жилийн 4 улиралд усыг байнга их уух нь сайн байдаг боловч,
өвлийн улирал нь маш хуурай уур амьсгалтай байдаг тул бүүр илүү ойр ойрхон ус уугаарай.
Насанд хүрсэн хүн ь өдөрт 2 литр орчим ус ууж байж чийглэг арьсаа байнга хадгалаж чаддаг гэсэн шүү.
Нэг удаад их уухаасаа илүү бага багаар ойр ойрхон ууж заншвал сайн шүү.
Ус уухдаа хэт хүйтэн юмуу, хэт халуун ус уух нь тийм ч сайн биш тул, аль болох бүлээн ус их уугаарай !
3-р алхам Чийгшүүлэх бүтээгдэхүүн түрхэх
Нүүрээ угаасны дараа алчуураар хуурай болтол нь чанга арчихаасаа илүү 1, 2 удаа зөөлөн
дарж авсаны дараа нүүр хэт хатахаас өмнө чийгшүүлэх бүтээгдэхүүн түрхвэл сайн.
Заавал их түрхлээ гээд арьч илүү чийглэг болдоггүй гэсэн шүү. Харин ч хэт их тос
түрхсэн тохиолдолд арьсанд бүрэн шингэж чадалгүй арьсны гадна давхаргад
үлдсэн тос арьсны нүхийг бөглөх, тослогыг хэт ихэсгэх гэх мэт асуудлуудыг
үүсгэж болсзошгүй гэдгийг анхаараарай ~~
4-р алхам Өрөөний темпартурыг тохромжтой хэмжээнд барих
Өвлийн улиралд халаагуур, халуунаар үлээгч, пар зэргээс болж арьс улайж халуун
оргих эсвэл арьс таталдах гэх мэт асуудлууд үүсдэг.
Энэмэтчилэн халаах төхөөрөмжийг хэт их ашигласанаас болж өрөөний агаар хурдан
хуурайшдаг бөгөөд агаар хуурай байвал арьсны чийгийг булаан авч арьс таталдах, арьс холцруутах,
арьс хэт хуурайших гэх мэт асуудлуудыг үүсгэдэг тул өрөөний темпартурыг тохиромжтой хэмжээнд
барьж байх нь ч маш чухал байдаг юм байна. Таны өрөөний агаар хуурай байгаа бол нойтон алчуур,
Агаар чийгшүүлэгч гэх мэтийг ашиглаж өрөөнийхөө агаарыг чийгтэй байлгаарай.
No comments:
Post a Comment