Search This Blog

Monday, December 29, 2014

Үс арчилгааны талаарх үнэн ба худал Гранд гоо сайхны эмнэлэг Grand goo saihnii emneleg

                             эх сурвалж: http://cyrillagel.deviantart.com/art/hair-beauty-315193528
                                    
Үс арчилгааны талаарх үнэн ба худал 

Намирсан сайхан үсний гол нууц бол тогтмол бөгөөд зөв зохистой арчилгаанд оршдог.
Бид үс арчилгааны талаар хэр мэдлэгтэй байдаг бол?
Олон удаагийн хими болон будалтнаас болж гэмтсэн үсэнд зориулсан зөвлөмжийг хүргэе.
Үс арчилгааны талаарх цуу яриануудын хэд нь үнэн хэд нь худал болохыг мэдэн авч үсээ зөв арчилвал ямар вэ?
Асуулт: Хаг ихтэй хүн үсээ байнга угаах нь муу? 
Хариулт: (X) Үсний уг нь хүний арьсны нэг хэсэг. Гэтэл хуухинаас ялгарч байгаа бодисыг тухайн үе бүрт нь арилгаж өгөхгүй бол нян үржиж улмахар  хуухины өнгөр болон нянгууд хэмжээнээсээ илүү ихээр гадагшилснаас хаг гэгч үүсдэг. Тиймээс хуухинд нян үржснээр хаг бий болдог тул усаа байнга угаах нь хуухинх дах нянгийн үржилтийг багасгаж  улмаар хаг үүсэхээс сэргийлдэг байх нь ээ. Тодорхой давталттайгаар шампунь болон үсний тэжээлээр чийгшүүлэн хуухины бодисын солилцоог тэнцвэржүүлэн өгч, хуухины массаж, самналтаар цусны эргэлтийг идэвхижүүлж өгөх нь үс болон хуухийг хуурайшихаас сэргийлж өгдөг.
Асуулт: Биеийн тос болон энгийн тэжээлийн тосоор үсний treatment (тэжээл)-ийг орлуулж болдог уу? 
Хариулт: (X) Үсний treatment нь гэмтэлтэй үсийг дахин сэргээхээс гадна хуухийг сэргээж өгснөөр бага багаар үсийг эрүүлжүүлдэг. Сүүүлийн үед тосон хэлбэрийн үсний treatment-ээс гадан маск, lotion зэрэг хэлбэрээр гардаг болсон билээ. Заримдаа биеийн тос болон энгийн тэжээлийн тосоор үсний treatment (тэжээл)-ийг орлуулан хэрэглэдэг тохиолдол байдаг ч энэ нь эсрэгээр үс болон хуухинд гадны бохир зүйлс их шингээлгэн эсрэгээрээ үсийг эрүүл бус болгох нөхцлийг бүрдүүлдэг. Үсний бүтээгдэхүүнүүдийг арьсндаа түрхдэггүйтэй адил үсэнд үсэнд нь зориулсан бүтээгдэхүүнүүдйиг хэрэглэх нь зохистой.
Асуулт: Үсээ хатаагүй байхад самнах нь үсний ширхэгт муу? 
Хариулт: (O) Үс 80 хувиас дээш хатаагүй бол самнахгүй байх хэрэгтэй. Нойтон үед үсийг самнах нь үсний хамгийн гадна талын давхрааг гэмтээх аюултай байдаг. Мөн үсэндээ янз бүрийн химийн засал их хийлгэсэн бол самнаж байх явцад үсний ширхэг гуужин нарийсан бүр их гэмтдэг. Үсээ угаасны дараа алчуураар тодорхой хэмжээнд усыг нь арчаад үсний эссэнсэ тэжээлийн тосыг түрхээд хамгийн сүүлд үсний сэнсээр хатааж өгөөрэй. Алчуураар үсээ арчихдаа зөөлөн дарж усыг нь шингээж өгөх хэрэгтэй бөгөөд алчуураар үрж арчих нь үсийг улам хуурайшуулдаг.
Асуулт: Үсээ өдөр бүр шампундах нь муу? 
Хариулт: (X) Шампуныг өдөрт тэд эд гэж тогтоох аргагүй юм. Учир нь арьстай адил үс мөн адил тослог, хуурай гэж байдаг тул  үснийхээ тослог хуурайг харгалзан үсээ хэр байнга угаахаа тогтоох нь зүйтэй. Хуурайшилтэй үсний хувьд долоо хоногт 3-4 удаа, тослог үстэй хүн өдөр бүр үсээ угааж байж хуухинд үүссэн илүүдэл бодисуудыг арилгаж үсээ эрүүл байлгадаг.
Асуулт: Үсийг шөнө унтахынхаа өмнө угаах нь сайн? 
Хариулт: (O) Үсээ аль болох шөнө угаах нь сайн. Өдөржингөө гадуур явж бохирдсон үсээ шөнө тэдгээр бохирдлуудыг арилган угааж өгсний дараа унтвал шөнө унтаж байх хооронд үс амардаг. Маргааш өглөө нь хэрэв үс тань сэрдийгээд цэгцэрч өгөхгүй байвал усаар жаахан норгох юмуу зайлахад л таны үс өдрийн туршид  өнгөлөг сайхан харагдана.
출처:http://cafe.naver.com/vdghair/391672 аас орчуулан хүргэлээ
.
Энэхүү мэдээллийг ГОО САЙХНЫГ АВРАГЧ ГРАНД ГОО САЙХНЫ ЭМНЭЛГЭЭС бэлтгэн хүргэлээ.
http://mn.grandsurgery.com/teardrop-implants/ 
Бидэнтэй холбоо барих
Утасны дугаар :     070-7119-1381 /Солонгосоос/
9831-2660 /Монголоос/
Имэйл хаяг :     grandps_mgl1@hotmail.com

No comments:

Post a Comment